• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-22 15:41:06    
Хятадын саранд хайлт хэмжилт хийх анхны дагуул хөөргөх бэлтгэл ажил урагштай байна

CRI

      Хятад улсын саран бөмбөрцөгт хайлт хэмжилт хийх төрөл бүрийн бэлтгэл ажил урагштай явагдаж, саран бөмбөрцөгт хайлт хийх анхны дагуулыг энэ оны сүүлчийн хагаст хөөргөхөөр байна гэж Хятадын Саран бөмбөрцөгт хайлт хийх төслийн тэргүүн шинжлэх ухаантан ноён Ө Ян Зыюань саяхан манай сурвалжилагчд ярилцалга өгөхдөө илэрхийлжээ.

      Хятад улс 3 жилийн өмнө саранд хайлт хийх Чан-э төлөвлөгөө хэрэгжүүлж, урт хугацааны бэлтгэл ажлаар дамжин одоо нэгэнэт саранд хайлт хийх анхны дагуул Чэн-э нэгдүгээрийг хөөргөх ажил урвуу тоолох үе шатанд орсон байна.

      Одоо саранд хайлт хийх дагуул, пуужин, газар дээх хяналт хэмжилт, хөөргөх талбай, газар дээрэх тоо баримт дамжуулах систем зэрэг бүх систем бүгд бэлэн болсон. Энэ оны сүүлийн хагасд Чан-э нэгдүгээрийг хөөргөх харалтаа биелүүлж болно гэж Хятадын Саран бөмбөрцөгт хайлт хийх төслийн тэргүүн шинжлэх ухаантан ноён Ө Ян Зыюань саяхан манай сурвалжилагчд ярилцалга өгөхдөө илэрхийлжээ. Хэрэв саранд хайлт хийх Чан-э нэгдүгээр дагуул амжилттайгаар хөөрч чадвал Хятад улс анх удаагаа газрын бөмбөрцгөөс 400 мянга гаруй км хол сансарт нислэг хийхийг биелүүлж, хятадын газрын бөмбөрцөгөөс бусад одон оронд ойр замаас хайгуул хийх анхны алхамыг биелүүлэх болно.

      Хэрэг дээрээ энэ бол Хятад улс Чан-э төлөвлөгөө хэрэгжүүлсний анхны алхам болно. Холбогдох тогтоолын дагуу энэ төлөвлөгөө нь гурван үе шат хуваан явагдана. Энэ оны сүүлчийн хагас жилд саранд хайлт хийх анхны дагуулыг хөөргөж, саран бөмбөрцөгийг тооройн нэг жилийн хайлт хэмжилт хийх. 2012 онд саран бөмбөрцөгийн гадаргууд зөөлөн газардаж, эрэлт хайгуул хийх. 2020 оноос өмнө саран бөмбөрцөгийн гадаргуугаас загвар авчирах эдгээр болно.

      Ноён Ө Ян Зыюаний танилцуулснаар, энэ удаа хийх гэж байгаа хайгуулын ажилд шинжлэх ухааны дөрвөн харалтыг биелүүлэх зорилготой. Үүнээр дамжин саранд хайлт хийх ажлын ялгам явагдахад үндэс суурь тавиж өгөх юм байна.

      Бид дөрвөн харалт дэвшүүлээд байна. бид саран бөмбөрцөгийн стерео зургийг зураглах болно. Үүнээс гадна саран бөмбөрцөгийн арван хэдэн элментийн тархацыг тогтоож, ямар эрдэс болохыг нь тогтооно. Гуравд бид саран бөмбөрцөгийн гадаргууны хөрсөн давхаргын зузааныг хайн хэжинэ. Дөрөвд, саран бөмбөрцөгийн гадна талын сансар огторгуйд хайлт хэмжилт хийнэ. Үүнтэй холбогдосон шинжлэх ухааны аппрат хэрэгсэл шаардалгын дагуу бэлэн болсон гэж ноён Ө Ян Зыюаний танилцуулжээ.

      Шинжлэх ухааны эдгээр харалтыг биелүүлэхийн төлөө Чан-э нэгдүгээр дээр олон төрлийн тэргүүний тоног төхөөрөмж ачих болно. Үүнд саран бөмбөрцөгийн гурван хэмжээст зургийг авах стерео зургийн аппрат, саран бамбарцөгийн хөрсөн давхаргын зузааныг хайн тодлох микро долгионы хайн хэмжилтийн аппрат болон сансар огторгуйд хайлт хийх хайгуулын аппрат зэрэг байна. эдгээр тоног төхөөрөмжийг Хятад улс анх удаагаа ашиглаж байгаа бөгөөд зарим нь дэлхий дээр ч анх удаа ашиглаж байгаа төхөөрөмж болох юм байна.

      Үүний зэрэгцээ Хятад улс бас Бээжин болон Күнми хотод газар дээрэх хоёр том антений станц байгуулж, Чан-э нэгдүгээрийн ирүүлэх шинжлэх ухааны хайлтын тоо баримтыг хүлээн авах юм байна.

      Нийт хятадын хэмжээнд зуу гаруй мэрэгжилтэнээр бүрэлдсэн тусгай комисс байгуулагдаад байна. тэд нар Чан-э нэгдүгээрийн ирүүлсэн шинжлэх ухааны тоо баримтыг ашиглах ажлыг хариуцана гэж ноён Ө Ян Зыюань танилцуулжээ.

      Чан-э нэгдүгээр саран бөмбөрцөгт хүрсний дараа бидний уридаар тохируулсан тойрог замаар нэг жил аялаж өдөр бүр тоо баримтын загар дээрэх төвт ирүүлэх болно. Эдгээр тоо баримт нь маш их юм. Бүх хятадын нийт 122 мэрэгжилтэнээр бүрэлдэсэн сарыг тойрон хайгуул хийх шинжэх ухааны хэрэглээний комисс байгуулж, бидний олсон тоо баримтуудыг тэдэнд бүрэн дөгөлдөр, үр ашигтай ашиглуулах болно.

      Чан-э нэгдүгээр дагуулыг хятадын бие даан судлан бүтээсэн Чан Жэн зөөгч пуужингаар сансарт хөөргөх болно. Хөөргөх ажлыг Шичангийн дагуул хөөргөх төвд биелүүлэх болно гэж ноён Ө Ян Зыюань бас мэдэгдэжээ.