• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-23 10:58:27    
Хамтын ажиллагаа, яриа хэлэлцээгээр санал зөрөлдөөнөө зохицуулахыг уриалжээ [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 2-р яриа хэлэлцэл 22-ны өдөр Америкийн нийслэл Вашингтон хотноо эхлэв. Уг яриа хэлцэл 2 хоног явагдана. Хятадын Ерөнхий сайдын орлогч Ү И болон Америкийн Сангийн сайд Хенри Паулсон хоёр орны төрийн тэргүүний тусгай төлөөлөгчийн хувиар яриа хэлцлийг даргалжээ.

      22-ны өдрийн яриа хэлэлцээний нээлтийн ёслол дээр, Ү И Хятад, Америкийн худалдааны түүхийг эргэн үзэж тэмдэглэхдээ, Хятад, Америк стратегийн яриа хэлцэл өрнүүлж байгаагийн гол шалтгаан нь хоёр орны эдийн засаг, худалдаа түргэн хөгжиж байгаагаас болсон юм гэлээ.

      Тэр хэлэхдээ, хоёр орон дипломат харилцаа тогтоосон үед хоёр талын худалдаа гэж бараг үгүй байсан. Гэвч 2006 он гэхэд хоёр орон хоорондын худалдааны хэмжээ 262 тэрбум 600 сая ам.долларт хүрч, харилцан нөгөө талынхаа худалдааны 2-р том түнш боллоо. Үүний зэрэгцээ, хоёр орны улс төр, цэрэг, соёл, шинжлэх ухаан техник, аялал жуулчлал зэрэг олон салбар дахь хэлхээ холбоо ч байнга тэлэн өргөжиж байна гэлээ.

      Хятад, Америк хоёр орон стратегийн итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны бүтээлч харилцаа тогтоох нь Хятад, Америкийн язгуур ашиг сонирхолд нийцнэ гэж тэр тэмдэглэжээ.

     Тэр хэлэхдээ:

     "Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны өнөөгийн цар хэмжээ их, хамарч байгаа салбар нь ч өргөн, хөндөж буй талуудын ашиг сонирхол ч гүн байгааг өмнөх үеийнхтэй адилтгахын аргагүй байна. Иймэрхүү будлиантай харилцаанд чиглүүлэн, бид гүнзгий нарийн ажил хийж, эдийн засаг, худалдааны харилцаан дахь харилцан ашигтай талыг хамгийн их хэмжээнд нэмэгдүүлж, хоёр орны эдийн засаг, худалдааны явцад гарч байгаа асуудал, зөрчилд хянуур болгомжтой хандаж эв зүйтэй зохицуулах хэрэгтэй. Эдийн засгийн зам тогтоолыг мөрдвөл сая асуудлыг зөв зохицуулж чадна. Эдийн засаг, худалдааны асуудлыг улс төржүүлж яасан ч болохгүй. Улс төржүүлэх нь ямар ч ашиггүй мөртөө асуудлыг нэн будлиантай болгож, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааг хохироож, хоёр орны бүх харилцааны хөгжилд ноцтой сөрөг үр дагавар авчрах болно" гэжээ.

      Америкийн талын анхаарч байгаа худалдааны тэнцвэргүй асуудлын тухай Ү И хэлэхдээ, тэнцвэргүй болж байгаагийн гол шалтгаан нь хоёр орон эдийн засгийн хөгжлийн адил бус шатанд байгаад оршино гэлээ. Тэр хэлэхдээ:

     "Хятад, Америк хоёр орон эдийн засгийн хөгжлийн адил бус шатанд байж, дэлхийн үйлдвэрлэлийн хэлхээний хоёр туйлд оршиж, эдийн засгийн бүтэц нь маш их харилцан нөхвөрлөх чанартай байдаг. Эдгээр зөрчил маргаан нь голдуу хоёр талын эдийн засгийн бүтцийн тохируулалтын явцад нийгмийн өртгийн өөр өөрийн дааж чадах хүчин чадал болон түүнийг зохицуулах арга хэлбэрийн адилгүйгээс урган гарсан зүйлүүд юм" гэжээ.

      Хоёр тал юуны өмнө, дотооддоо асуудлыг зохицуулах арга зам хайх ёстой гэж тэр тэмдэглээд Америкийн талтай хамтран арга хэмжээ авч, хоёр орны худалдааны тэнцвэргүй асуудлыг зохицуулахад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ.

      Америкийн Сангийн сайд Хенри Паулсон нээлтйн ёслол дээр хэлэхдээ:

     "Түүхэн дээр ерөөс Хятадын ийм олон сайд Америкт ирж байгаагүй. Хоёр орон хоорондын эдийн засаг, худалдааны харилцаагаа сайтар зохицуулах нь хэчнээн чухал болохыг хоёр тал ойлгож байна" гэжээ.

      Хятад Америкийн эдийн засгийн стратегийн 2-р яриа хэлэлцээ 23-ны өдөр мөн үргэлжлэн явагдлаа. Хоёр тал үйлчилгээний ажил төрөл, хөрөнгө оруулалт болон ил тод байдал, эрчим хүч болон байгаль орчин, тэнцвэртэй өсөлт болон шинийг бүтээх зэрэг асуудалтай холбогдуулан зөвшин хэлэлцсэн байна. /О.Дарамбазар орчуулдж, Цэцэн хянав/