• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-23 15:08:40    
Харилцаагаа нэмэгдүүлж, найрамдлаа зузаатгана [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Польшийн доод танхимын дарга Людвик Дорны урилгаар, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө 5-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Польшид албан ёсны найрсаг айлчлал хийх болно. Дарга Ү Бангүөгийн айлчлалын өмнөхөн, манай сурвалжлагч Польш Хятадын улс төр, эдийн засаг худалдаа, соёлын салбар дахь хөгжлийн талаар Польшийн доод танхимын дарга Дорноос ярилцлага авсан байна.

      Хятад Польш нь уламжлалт гүн зузаан найрсаг харилцаатай юм, дипломат харилцаа тогтоосны 58 жилийн турш, ороо бусгаа он жилүүдийг туулсан хэдий ч хоёр орны харилцаа нь тасралтгүй хөгжиж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд хоёр орны улс төр, эдийн засаг худалдаа, соёл шинжлэх ухаан техникийн салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж байна. Хятад Польшийн өнөөгийн улс төрийн харилцааг Дарга Дорн өндөр үнэлжээ. Тэрээр хэлэхдээ, 2004 онд Хятад улсын дарга Ху Жиньтао Польшид айлчилсны дараа хоёр орны харилцаа цаашид эрчимжсэн байна. Энэ сард БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө Польшид айлчлах гэж байгаа нь хоёр орны харилцааны хөгжлийн шинэ шат болно. Үүнээс гадна, хоёр орны ерөнхий сайдын орлогч болон сайдын хэмжээний өндөр зиндааны харилцан айлчлал нь өдөр тутам олширч, ялангуяа парламент хоорондын солилцоо цаашид эрчимжиж байна. Хоёр орны харилцаа өнөө сайн байна, гэвч үүнээс нэн сайн байх ётсой гэж би үзэж байна гэжээ.

      Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, хөгжил нь Хятад Польшийн эдийн засаг худалдааны харилцааны урагштай хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна. 2006 онд, Хятад Польшийн хилийн худалдааны хэмжээ 4 тэрбум 670 сая ам долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 48.2 хувиар өссөн байна. Ү Бангүө даргын энэ айлчлал нь Хятад Польшийн эдийн засаг худалдааны хөжлийг цаашид ахиулна гэдэгт итгэж байна гэж Дорн хэлжээ. Тэрээр хэлэхдээ, хоёр орны харилцааг цаашид эрчимжүүлэхийн тулд, Хятад Польш нь улс төр, эдийн засаг худалдааны салбар дахь хэлхээ холбоогоо цаашид нэмэгдүүлэх ёстой. Эдийн засаг худалдааны хэлхээ холбоо нь улс төрийн харилцааг дагадаг. Дарга Ү Бангүө Польшид айлчлах хугацаанд соёл, эрүүл мэндийн солилцоо зэрэг 8 талын хэлэлцээрт гарын үсэг зурах болно. Иймээс энэ айлчлал нь бодитой үр дүнд хүрэх болно гэжээ.

      Хоёр орны харилцаанд, соёлын солилцоо нь маш чухал асуудал болно. Сүүлийн жилүүдэд Хятад Польшийн хөгжим, кино, биеийн тамир спортын салбар дахь солилцоо өдрөөс өдөрт өргөжсөн байна. Дарга Дорн хэлэхдээ, миний мэдэж байгаагаар энэ удаа хоёр тал соёлын хэлэлцээрт гарын үсэг зурах болно. Хятадууд Польшийн нэрт хөгжмийн зохиолч Шопений бүтээлийг маш сонирхож байгааг би ойлголоо. Хятадын нэн олон залуу төгөлдөр хуурчид Польшийн Шопений төгөлдөр хуурын тэмцээнд сайн амжилт гаргаж байна. Хятад улс нь өнө удаан соёл иргэншилтэй байгаа төдийгүй тасралтгүй хөгжих орчин үеийн соёлын хүчин зүйлтэй юм. Энэ бүхнийг ойлгож танихад бид бэлэн байна гэжээ.

      Өнөө, хятад хэл сурч, хятадын соёлыг сонирхож байгаа Польшууд маш олон болов. Зарим хүн нь Хятадад ирж, түүхийн дурсгалт газруудаар жуулчлан, Хятадын соёлтой цаашид танилцаж байна. Үүний зэрэгцээ, Польшид жуулчлахаар очиж байгаа хятад хүмүүс ч тасралтгүй нэмэгдэж байна. Энэ нь хоёр орны иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх болно гэж Дорн үзээд иймэрхүү солилцоо нь нэн олон байхыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. \Урьхан орчуулж, Буян хянав\