Ээрүүг өнөө дэлхийн олон орны анагаахын мэргэжилтнүүд эмчлэхэд бэрхтэй өвчин юм гэж санал нэгтэй үзэж байна.
Их дэлгэрдэг өвчний судлалын бүртгэлээс үзвэл, одоо дэлхийд ээрүү өвчтэй хүн бараг 80 сая байна. Манай улсын ээрүүчүүд бараг 13 сая байгаа бөгөөд эрэгтэй эмэгтэйн харьцаа нь 4:1 байна. Түүхнээс үзвэл бас нэлээд олон нэрт хүмүүс ээрүү байсан юм байна. Тухайлбал, Хятадын эртний үеийн Хань Фэйз, төмөр замын нэрт ерөнхий инженер Жань Тяньюү бас ноён Лү шюнь, шинжлэх ухааны зүтгэлтэн Ньютон зэрэг болно.
Ээрүүг эмчлэх гэж махаа идэхээс ээрүүгийн би болж байгаа шалтгааныг мэдэх нь тун дөхөм байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, үнэндээ дийлэнх ээрүүчүүдийн өвчний анхны шалтгаан нь мэдрэл, сэтгэл зүйн талын харш саад болно, өөрөөр хэлбэл, үг хэлэх системийн зохицол алдагдсан буюу ээрүү хүн үг хэлэхэд хэвлийн булчинууд, дууны хөвч болон амны хөндийн олон эрхтнүүд зохицлоо алдсан явдал болно.
Ээрүү өвчинд нэрвэгдсэн хүнийг өвчний байдлаар нь дараах хэдэн төрөлд хувааж болох юм.
1. Үг хэлэхдээ зарим авиаг давтан хэлэх тохиолдол гардаг. Үүнийг үгийн авиа давтдаг ээрүү гэнэ.
2. Үг хэлэхдээ эхний хэдэн үгээ цэвэрхэн хэлдэг боловч сүүлдэж ирээд байн байн хэлгийрэх байдал илэрдэг. Үүнийг үгийн хэлгийрдэг ээрүү гэнэ.
3. Үг хэлэхдээ анхны үгээ хэлж гаргаж чадалгүй амьсгаа нь давхцан цээж багтрах байдал илэрдэг. Үүнийг багтраа ээрүү гэнэ.
4. Үг хэлэхдээ анхны үгээ хэлж гаргаж чадалгүй бачимдах бөгөөд ярих явцдаа үгээ олонтоо тасалдуулах зэрэг байдал илэрдэг, үүний зэрэгцээ царай нь татвалзан, үе мөч нь салганан хөдөлдөг, Үүнийг нүүр царайн илрэлтэй ээрүү гэнэ.
Ээрүү өвчнийг эмчлэх тухай мэргэжилтнүүдийн саналыг тодруулбал, үг хэлний дасгал хийх, сэтгэл судлаачид хандах, тусгай эрчимжүүлсэн бэлтгэлд оролцуулах энэ 3 алхам дараатайгаар эмчлэхэд ээрүүг аажимдаа урсам сайхан ярьж чадах хэмжээнд хүргэж болох юм байна. Үнэндээ хамгийн үндсэн эмчлэх арга нь өөртөө итгэлтэй байж, биедээ хатуу шаардлага тавих явдал болно. Үүний зэрэгцээ, ойр хавийн хамт байдаг хүмүүс нь ч ээрүү хэлгий хүмүүсийг сэтгэлдээ багтаан тэднийг ойлгож, харж үзэж явах хэрэгтэй, ингэмээнжин сая тэдний бие сэтгэлийн дарамт арилж эрүүл саруул болоход нь тустай юм.\Л.Буянтогтох орчуулав\
|