• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-23 18:42:56    
Гуан шигийн Лиү Жү районы үндэстний дунд сургуулийг сурвалжилсан тэмдэглэл

CRI

      Хятадын өмнөд нутгийн Гуан шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районд жуан, Мяо, Яо зэрэг олон үндэстний цөөнх амьдарч байдаг. Гуан шигийн төв хэсгийн Лиү жү районд "Бүх Хятадын үндэстний үлгэр жишээ дунд сургууль", "Бүх Хятадын үндэстний боловсролын тэргүүний хамт олон" зэрэг алдар нэртэй үндэстний дунд сургууль бий . 1991 оноос хойш, уг сургуулиас Хятадын хамгийн нэртэй Чин хуа их сургуульд элссэн сурагчийн тоо Гуан шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районд тэргүүн байр эзэлсээр иржээ.

      Тэгвэл хөдөө тосгоны хүүхэд, ялангуяа үндэстний цөөнхийн ядуу амьдралтай хүүхдээр голлосон энэ сургууль нь ямар арга туршлагаар хүүхдийг ингэж сайн сурган хүмүүжүүлж, энэ олон яруу алдрыг олж чадсан бол гэдэгт сонирхол төрж сурвалжлагч саяхан уг сургуульд ирж сурвалжилсан юм. Сургуулийн дарга Хөү Дайжүн танилцуулж хэлэхдээ, Лиү жөү районы үндэстний өндөр зэргийн дунд сургууль 1980 онд байгуулагдсан юм, өнөө 52 ангитай, 300 гаруй сурагчтай, тэдний 70 гаруй хувь нь хил хязгаарын ядуу хоцронгуй нутгаас ирсэн жуан, мяо, яо, дүн, мө лао зэрэг үндэстний цөөнхийн хүүхдүүд юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, үндэстний цөөнхийн нутагт мэргэжил чадвартай хүмүүс бэлтгэн, үндэстний цөөнхийн ядуу амьдралтай сурагчийн боловсрол олох эрхийг хангах, үндэстний цөөнхийн нутгаас сурагч элсэх тусгай бодлого хэрэгжүүлэх нь манай сургуулийн тодорхой зорилт мөн гэжээ.

      Лиү жөү районы үндэстний өндөр зэргийн дунд сургууль байгуулагдсанаар хил хязгаарын цөөн бус нутгийнхан оюутан байхгүй байсан түүхийг эцэслүүлж, зарим айлаас хэд хэдэн оюутан гарсан байна. Уг сургуулийн жуан үндэстний багш эмэгтэй Вэй Дангүй бол тосгоныхоо их сургууль төгссөн цорын ганц оюутан эмэгтэй юм. Тэрээр өнөө эх сургуульдаа ангил хэлний багшаар ажиллаж, ноднин боловсролын магистрын цол хамгаалжээ.Өөрөө уулархаг нутагт төрж өссөн болохоор нутаг усандаа хайртай, үндэстний цөөнхийн нэн олон хүүхдэд боловсрол олгох нь миний хамгийн их мөрөөдөл мөн гэж тэр хэлж байлаа.

      Энэ жил 16-н настай Яо үндэстний охин Пань Саоюй бол уг сургуулийн 2-р ангийн сурагч юм.

      Тэрээр хэлэхдээ, миний гэр ядуу, уулархаг нутагт бий, манай нутгийн анх зэргийн дунд сургуулиас өндөр зэргийн дунд сургуульд шалгаж орох хэмжээ маш бага, хоёр жилийн өмнө би ганцаараа уг сургуульд элссэн, энэ нь надад нандин боломж тохиол мөн. Ядуу уулархаг нутгаас ирсэн болохоор миний суурь боловсрол нилээд муу байсан эндэхийн багш нар надад халшралгүй зааж тусалснаар миний сурлага маш түргэн дээшилсэн, би багш нартаа талархаж явдаг гэжээ.

      Үндэстний цөөнхийн район нь алс зайдуу хил хязгаарын уулархаг нутагт оршиж, зам харилцаа дөхөмгүй, үйлдвэрлэл амьдрал хоцронгуй байдалд байдгаас хүүхдүүд түгжигдмэл орчинд өсч хүмүүжин зожиг зантай болж бусадтай харилцаж чадахгүй байдаг. Энэ байдалд чиглүүлэн уг сургуулийн багш нар үндэстний цөөнхийн сурагчдын сурлагын байдал, сэтгэхүйн онцлогыг ойлгон тэд нарт тохирсон хичээл сургалтын арга хэлбэрийг боловсруулан тогтоов.Уг сургуулийн хэлний багш Лү Минжүн бол уулархаг нутагт төрж өссөн хүн тул уулархаг нутгийн хүүхдийн сэтгэхүйн байдлыг сайн ойлгоно. 

      Тэрээр хэлэхдээ, үндэстний цөөнхийн нутгийн дийлэнх тооны хүүхэд зожиг зантай бусадтай харилцах дургүй байдаг. Бид тэдэнд ертөнцийн тухай үзэл, харилцааны соёлын хүмүүжил олгож, тэднийг аль болохоор түргэн хотын орчинтой зохицуулан, найз нөхөд бусад хүмүүстэй эв найртай харилцан хамтран ажиллахыг зааж сургаж байна гэжээ.

      Лиү жөү районы үндэстний өндөр зэргийн дунд сургууль хязгаар нутгийн ядуу амьдралтай эдгээр сурагчдын үзэл санааны талын асуудлыг зохицуулахын зэрэгцээ олон зүйлийн арга хэмжээ авч тэдний амьдралын талын бэрхшээлийг чармайн зохицуулж сурлагаа дүүргэхэд нь баталгаа хангаж байна.

      Өнөө Лиү жөү районы үндэстний өндөр зэргийн дунд сургууль компьютер сүлжээний сургууль байгуулж, багш нар сургуулийн сүлжээг ашиглан мэдээллийн орчныг хичээл сургалттайгаа уялдуулан хичээллэж, сурагчид интернет, сургуулийн сүлжээ, зайны сургалтаар дамжин мэдлэг хүртэж хичээл сурлагаа чармайн сурч биелүүлж байна. /Урангоо орчуулж, бэлтгэв/