2006 оны 12-р сараас 2007 оны 4-р сарыг дуустал Хятадын Сы чуань мужийн захиргаа болон Хятадын олон улсын радио нь радио сонсогч болон сүлжээ хэрэглэгчдийнхээ дунд "Хулсны баавгайн нутаг үзэсгэлэнт сайхан Сы чуань" мэдлэгийн асуулт хариултын уралдаан зохион явуулсан байна. Нийт 5 сар гаруйн хугацаанд манай радио нь 43 хэлээр радио долгион болон сзлжээний нэвтрүүлгээр дэлхийн олон орны сонсогсдод Сы чуань мужийн байгалийн өнгө үзэмж, хүн ардын ёс заншил зэргийн танилцуулсан 5 цуврал мэдээллийг нийт 400 гайру цаг мэдээлсэн байна.
5 сар гаруй үэргэлжилсэн энэ арга хэмжээнд манай радио нь дэлхийн 142 улс орон бүс нутгийн сонсогчдоос нийт 676 мянга 959 ширхэг хариулт авсан байна. Хариултаа ирүүлсэн сонсогчид нь төрийн алба хаагч, хэвлэл мэдээллийн ажилтан, хуульч, худалдаа эрэхлэгч, профессор, инженер, чөлөөт ажилтад, их дунд сургуулийн оюутан сурагч нар, малчид, офицер дайчид зэрэг адил бус ажил мэргэжил хийгчид байна. Маш олон сонсогчид энэ уралдаанд оролцож байгаагийн учир шалтгаан, уралдаанд оролцсон сэтгэгдлээ чин үнэнээр бичиж ирүүлсэн байлаа. Энэ уралдаанд оролцсоноор Хятадын Сы чуаний байгалийн өнгө үзэмжийг болон соёлын дотоод зүйлийг улам гүн гүнзгий ойлгож мэдэрч, Сы чуаний тухай улам өргөн мэдлэгэтэй болж, дэлхийн байгалийн өв болон Хятадын төрийн эрдэнэ хулсны баавгайн талаар улам их ойлголттой болсон байна, энэ мэдлэгийн уралдаанд оролцохоор дамжин үзэсгэлэнт сайхан Сы чуаний тухай өргөн мэдлэгэтэй болсондоо маш баяртай байна гэж бичсэн байлаа.
Бид Монгол Улс, Буриад Улс, Хятадын өвөр Монгол, Бээжин, Шань дүн муж зэрэг улс орон газар нутгаас уралдааны хариулт, захидал авсан байна. Энэ уралдаанд манай радиогийн хуучин сонсогч сүлжээ ашиглагч, соносгдын клубүүд уридынхтайгаа адил маш идэвхтэй оролцсон төдийгүй, олон шинэ сонсолгчид нэмж оролцсноороо онцлогт болсон юм.
"Хулсны баавгайн нутаг үзэсгэлэнт сайхан Сы чуань" мэдлэгийн асуулт хариултын уралдааны дүн сүүлийн өдөр тодорч, 11 улс орны 11 сонсогч тусгай байр эзэлсэн байна. Тусгай байр эзэлсэн сонсогчдоос гадна нэгдүгээр байранд 780 сонсогч, хоёрдугаар байранд 1592 сонсогч, гуравдугаар байранд 2400 сонсогч шалгарлаа.
Монголын сонсогчдоос Монгол улсын Архангай аймгийн сонсогч Самданмөнхийн Баатар тусгай байр эзэлж, Монгол улсын Улаанбаатар хотын сонсогч Ш.Цэнд нэгдүгээр байранд, Эрдэнэт хотын Найрамдал клубын хамт олон, Буриад улсын радио сонсогчдын клубын хамт олон хоёрдугаар байранд, Улаанбаатар хотын хөдөлмөрийн дээд сургуулийн ХЭЗС-нийн оюутан У. Хишигсүрэн, Монгол улсын Ховд аймгийн Булган сумын сонсогч Жумбайн Буяндалай, Дархан хотын Цай хүн сургуулийн бүх сонсогчид тус тус гуравдугаар байранд шалгарсан байна. Монгол хэлний редакцийн бүх ажилтад тусгай байр эзэлсэн ба нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар байр эзэлсэн дээрх сонсогчиддоо мөн хариултаа ирүүлсэн бусад нийт сонсогчдод чин сэтгэлээсээ талархаж, цогтой халуун баяр хүргэж байна. Манай радио хойшид ч ийм мэдлэгийн уралдааныг байнга зохион явуулж байх тул, уралдаанд үргэлжлэн идэвхтэй оролцож сайн дүн авна гэдэгт найдаж байна. \Номин бэлтгэв\
|