![]( /mmsource/images/2007/05/24/xinsrc_48205042402272812371715.jpg)
Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 2-р яриа хэлэлцээ 23-ны өдөр Америкийн нийслэл Вшингтонд өндөрлөв. Хятад, Америк хоёр тал хоёр хоногийн хэлэлцээний явцад холбогдох асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд их олон нийтлэг ойлголтод хүрсэн байна.
![]( /mmsource/images/2007/05/24/xinsrc_4820504240227625852016.jpg)
Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тусхай төлөөлөгч, Ерөнхий сайдын орлогч Ү И хаалтын ёслол дээр хэлэхдээ, энэ яриа хэлэлцээ нь Хятад, Америк хоёр орны эдийн засгийн бүх талын, стратегийн, урт хугацааны асуудлыг гүнзгий хэлэлцэж бодитой үр дүнд хүрсэн байна гэжээ. Эдийн засгийн худалдааны асуудлаар шууд зөвшилцөл хэлэлцээ хийхээс биш, харин заналхийлах, хоригтавих арга хэрэглэхгүй байхыг тэрээр хоёр талд уриалав.
![]( /mmsource/images/2007/05/24/xinsrc_48205042402279211194117.jpg)
Америкийн Ерөнхийлөгч Бушийн тусхай төлөөлөгч, Сангийн сайд Поулсон хэлэхдээ, Хятад, Америк хоёр тал банк санхүүгийн үйлчилгээ, эрчим хүч, байгаль орчин, иргэний агаарын тээвэр зэрэг чухал салбарт өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрсэн байна. Эдгээр үр бүтээл нь хоёр талын итгэлийг нэмэгдүүлж, үргэлжлэн урагшлуулах болно гэжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|