• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-24 14:35:10    
Хятад улс барилгын эрчим хүч хэмнэх үйлдвэрлэлийг хөгжүүлж байна

CRI

      Хятадын эдийн засаг өнөө тогтвортой, нэлээд түргэн хөгжиж байгаа байдалд оршиж байна. Хамгийн шинэ бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р улиралд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүнн 2005 оны мөн үеийнхээс 10%-р давсан байна. Эдийн засаг түргэн өсөж байгаа нөхцөлд Хятадын хот хөдөөгийн байдал маш их хувьралт гарч, маш олон шинэ барилга баригдаж байна. Үүний зэрэгцээ хот хөдөөгийн байгуулалт болон байгаль орчныг зохицонгуй хөгжхийг биелүүлхийн төлөө Хятад улс эх баялаг болон эрчим хүч хэмнэж, барилгийн аривлан хэмнэх ажлыг түлхэн ахиулж байна.

      Хятад улсын өнөөгийн хот хөдөөд шинээр бариж байгуулж байгаа барилгийн талбай нь бараг 1 тэрбум 500 саяас 2 тэрбум хавтгай дөрвөлжин метрд хүрч, төсөөлхөд 2020 он гэхэд Хятадын шинээр баригдаж байгаа барилгийн талбай нь бараг 30 тэрбум хавтгай дөрвөлжин метрд хүрч, барилгийн тоо хэмжээ болон барилгийн хурд нь дэлхийн түүхэнд ховор тохиолддог юм байна. Гэвч өнөөгийн барилгад зарцуулагдаж байгаа хорогдлын хэмжээгээр бол тухайн үед Хятадын барилгийн салбарын жилийн зарцуулах хорогдол нь бүх нийгмийн нийт хорогдлын бараг хагас хувийг эзлэх болно.

      Хот хөдөөгийн байгуулалт болон байгаль орчинг зохицонгуй хөгжүүлхийн төлөө Хятадын засгийн газар эх баялаг, эрчим хүч хэмнэсэн бохирдолгүй барилгийг хөгжүүлж байна. Бохирдолгүй барилга гэдгийн агуулга бол хүмүүст эрүүл, тохилог, аюулгүй орон байр, ажил болон амьдралын орон зай олгохын зэрэгцээ хамгийн дээд хэмжээнд эх баялагийг ашиглаж, хамгийн доод хэмжээнд байгаль орчныг нөлөөлсөн барилгийг хэлж байна. Иймэрхүү барилгийг барих үед голцуу хүн буюу жижиг машинаар барилгийн материалыг зөөвөрлөж, тээврийн явц дахь хорогдлыг багасгах болно. Үүнээс гадна гэрийн дээвэр дээр нарны энергийн төхөөрөмж тэрчлэн бороон улсыг хадаглах төхөөрөмж угсарч, байгалийн эх баялагийг хэмнэх юм байна. Хятадын барилгын яамны сайд ноён Ван Гуантао тун саяхан хэлэхдээ, барилгын эрчим хүч хэмнэх, өнөөгийн байгаа барилгад эрчим хүч хэмнэх өөрчлөлт хийхийг Хятад улс ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөндөө оруулсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улсын "Төрийн дунд урт хугацааны шинжлэх ухаан техникийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр"-д барилгийн эрчим хүч хэмнэх болон бохирдолгүй барилга нь хотыг хөгжүүлэх болон хотжилтыг хөгжүүлэх салбарын гол агуулгийн нэг болсон байна гэжээ.

      Бохирдолгүй барилгыг хөгжүүлхийн төлөө Хятад улс бүх Хятадын 19 муж, хот, өөртөө засах районд барилгын эрчим хүч хэмнэх маш олон төслүүдийг хэрэгжүүлж байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\