Хятад Америкийн стратегийн эдийн засгийн 2-р хэлцэл 23-ны өдөр Америкийн нийслэл Вашингтонд өндөрлөсөн байна. Хятад Америк хоёр тал 2 хоногийн хурлын хугацаанд банк санхүүгийн үйлчилгээ, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн тогтвортой өсөлт зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгч, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ү и хаалтын ёслол дээр үг хэлж, хятад америк хоёр талын зөвшилцсөн хөтөлбөрийн дагуу 2-р хэлцлийн явцад үйлчилгээний ажил төрөл, эрчим хүч болон байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн тогтвортой өсөлт, шинийг санаачлах зэрэг 4 сэдвийг ихэвчлэн авч хэлэлцсэн байна гэжээ. Олон талын хүчин чармайлтаар энэ хэлэлцээ нь ололт амжилтанд хүрсэн байна гэж Ү и үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, хоёр тал нь хятад америкийн эдийн засгийн бүх талын, стратегийн, урт хугацааны асуудлаар гүнзгий хэлэлцэж, хятад америкийн өнөөгийн эдийн засаг худалдааны харилцаан дахь халуун цэгийн асуудлыг анхааралдаа авсан бөгөөд зарим бодитой үд дүнд хүрсэн байна гэжээ.
Энэ удаагийн хэлэлцээгээр хятад америкийн хоёр тал олон нийтлэг ойлголтод хүрч, зарим нааштай үр дүнд хүрсэн байна. Энэ нь өнөөгийн эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах асуудлыг дэлхий нийтээрээ анхаарч байгаа байдалд маш чухал ач холбогдолтой юм гэж Ү и хэлсэн байна.
Хятад улс өнөө шинийг санаачлах хэлбэрийн улс орныг байгуулахаар хүчин чармайлт гаргаж байна. Америк нь энэ салбарт маш олон туршлагатай учраас Хятадтай солилцоо хийж болох бөгөөд хятад улс нь энэ талаар суралцах чухалтай байна. Энэ удаагийн хэлэлцээ нь хоёр тал хойшид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд үндэс суурь тавьж өгсөн юм.
Дарга Ү и хэлэхдээ, энэ удаагийн хэлцэлд хятад америкийн 33 сайд оролцсон байна. Хятад америкийн стратегийн хэлэлцээний механизм болон хятад америкийн эдийн засаг худалдааны эрүүл саруул тогтвортой хөгжлийг хоёр тал дээд хэмжээгээр чухалд үзэж байгааг хуралд оролцогсдын байдал гүйцэд харуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, хятад америкийн эдийн засаг худалдааны харилцаа нь дэлхийн эдийн засаг худалдааны хамгийн будлиантай харилцааны нэг юм. Хятад америкийн эдийн засаг худалдааны харилцааны нягт холбоо, өргөн цар хэмжээг өнөөгийн аль нэгэн эдийн засаг худалдааны харилцаатай харьцуулахын аргагүй. Хятад америк нь салж болшгүй барилдлагатай учраас иймэрхүү харилцааг сайтар зохицуулж, хоёр орны эдийн засаг худалдааны тасралтгүй урагш хөгжихөд тус дөхөм үзүүлэхэд шууд хэлцэл зөвшилцөл хийхээс биш, заналхийлэл, хориг арга хэмжээг хэрэгжүүлж болохгүй юм гэжээ.
Энэ удаагийн хэлэлцээнд хятадын талын нээлттэй нааштай байр суурь нь америкад гүн сэтгэгдэл үлдээсэн байна. Уг хэлцэл нь шат үеийн чанартай амжилтанд хүрч, олон салбарт нийтлэг ойлголтонд хүрсэн байа гэж Америкийн Ерөнхийлөгч Бушийн төлөөлөгч, сангийн сайд Паулсон хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, хятад америкийн тохиролцсон нийтлэг ойлголтод банк санхүүгийн үйлчилгээ, эрчим хүч, байгаль орчин, иргэний агаарын тээвэр зэрэг олон салбар багтаж байна. Цаашид олон ажил хийх чухалтай хэдий ч, өнөөгийн олсон зарим бодитой амжилт нь хятад америкийн урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны замнал дахь чухал бэлэг тэмдэг болж, хоёр талын итгэлцлийг нэмэгдүүлэн, бидний үргэлжлэн урагшлахыг зоригжуулах болно гэжээ.
Америк хятадын эдийн засаг худалдааны харилцаа зөв замаар хөгжих нь хоёр ард түмэн, дэлхийн эдийн засагт бүгд маш чухал юм. Америк хятад хоёр тал байнга хэлхээ холбоотой байж, санал зөрөлдөөнөө тэвчин, эдийн засгийн харилцааны тэнцвэртэй хөгжлийг баталж, хамтаар амжилтад хүрэхийг чармайн биелүүлэн, хоёр орон болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэж Паулсон хэлсэн байна.
Хятад Америкийн стратегийн эдийн засгийн 3-р хэлцлийг энэ оны 12-р сард Бээжинд хийхээр хоёр тал мөн зөвшин тохиролцсон байна. \Урьхан орчуулж Номин хянав\
|