Нутаг дэвсгэр: 176000 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2005 оны байдлаар таван сая 900 мянга. Гол хэсэг нь Араб хүн, түүний дараагаар Байбайлчууд(хятад дуудлага) байдаг. Түүнээс гадна хоёр сая гаруй гаднын хүн ам байдаг. Төрийн хэл нь Араб хэл, ихнэх оршин суугчид нь Лалын шашин шүтдэг.
Нийслэл: Триполи, 2004 оны байдлаар 900 мянган хүн амтай.
Төрийн тэргүүн: 9-р сарын 1-ний хувьсгалын удирдагч, хуранд Колонел Муаммар Аль – Кадафи, 1969 оны 9-р сарын 1-ний өдөр тушалд оров.
Чухал баяр дурасгалын өдөр: Хувьсгалын баяр (үндэсний баяр)-- 9-р сарын 1-ний өдөр. Ерөнхий байдал: Африкийн хойт хэсэгт оршиж, Египет, Судан, Тунис, Алжир, Негери, Цадтай хөршилж байна. Хойт зүгтээ Газрын дунд тэнгис хүрч, нийт 1900 гаруй км тэнгисийн эрэгтэй. Тэнгисийн эрэг дагуу нутаг нь Газрын дунд тэнгисийн цаг агаартай, дотоод эх газар нь халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай.
Манай тооллоос өмнөх 3-р зуунд Ливичууд Гатайкийн (хятад дуудлага) эзэнт гүрний ноёрхолын эсрэг тэмцэлийн явцад нэгдсэн Нумидиа (хятад дуудлага) вант улс байгуулав. 7-р зуунд Арабчууд нь Байжантинчуудыг (хятад дуудлага) ялж, орон нутгийн Байбайлчуудыг байлдан дагуулж, Араб соёл болон лалын шашныг авч ирэв. 16-р зуунд Осман хаант улс нь Триполи зэрэг газрыг эзэлж, тэнгисийн эрэг дагуу нутгийг хяналтдаа авав. 1912 оны 10-р сард Итали, Туркийн дайнд Ливи нь Италийн колони болов. 1943 оны эхээр Франц, Англи нь Ливийн өмнөд, хойт хэсгийг тус тус эзлэв. Дэлхийн 2-р дайны дараа, НҮБ Ливийн бүх нутагт удирдлага хэрэгжүүлэв. 1951 оны 12-р сарын 24-ний өдөр Ливи тусгар тогтнолоо мэдэгдэж, холбооны тогтолцоотой нэгдсэн вант улс байгуулж, дараа нь Ливи Улс гэж өөрчлөв. 1969 оны 9-р сарын 1-ний өдөр, Кадафи тэргүүтэй чөлөөт офицеруудын байгууллага төрийн эргэлт хийж, Идрис вант улсыг түлхэн унгааж, Арабын Бүгд Найрамдах Ливи Улс байгуулав. 1977 оны "-р сард улсын нэрээ Арабын Социалист Ардын Ливи Улс гэж өөрчлөв. 1986 оны 4-р сараас өнөөгийн нэрийг хэрэглэв. \М. Цэцэн бэлэтгэв\
|