• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-24 18:30:37    
Жан Шүе-юү

CRI

     Сайн байцгана уу, эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакциас бямба гариг болгонд бэлтгэн явуулдаг дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтган золгож байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын алдарт дуучин, жүжигчин Жан Шүе-юүгийн талаар танилцуулхаар бэлтгэлээ. Ингээд түүний "真爱" буюу "Жинхэнэ хайр" хэмэх цомогт нь багтсан "祝福" буюу "аз жаргал хүсье" хэмээх сайхан дуугаар нь өнөөдрийн нэвтрүүлгээ эхлүүлъе.

      Сайхан дуу байлаа.За одоо ингээд Дуучин Жан Шүе-юүгийн талаар товчхон танилцуулъя. Тэрээр 1961 оны 7-р 10-ны өдөр төрсөн, 175 cm өндөр, 75 kg жинтэй. Эхнэр охины хамт амьдардаг юм байна. Дуучин Жан Шүе-юү нь туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тал дээр болон уран бүтээлийнхээ хувьд бусдаас нилээн онцлогтой ийм залуу болохыг сонсогч та бүхэн маань нэвтрүүлгийн явцад олж харах болно гэдэгт итгэлтэй байна. За ингээд үргэлжлээд түүний талаарх мэдээллүүдийг хүргъе. Тэрээр Усанд сэлэх, сагс тоглох, мөн дуу дуулах хоббитой юм байна. Гэртээ гэр бүлийнхэнтэйгээ байх үедээ хамгийн жаргалтай байдаг юм байна. Түүний хамгийн том хүсэл мөрөөдөл нь 70 нас хүртэлээ дуулах юм байна. Дуучин Жан Шүе-юүгийн дуучин болсон түүх нь нилээн онцлогтой, бас их азтай гэж хэлж болох юм. Учир нь юу вэ? гэвэл тэрээр дунд сургуулиа төгсөөд нэгэн худалдааны байгууллагад ажиллаж эхлэсэн ба ажилдаа огт сонирхолгүй, амьдралдаа сэтгэл хангалуун бус нэгэн байсан байна.

  

     Хүн өөрийн сонирхолгүй ажилдаа амжилт гаргана гэдэг бол их хэцүү зүйл байдаг. тиймээс тэрээр үргэлж өөртөө тохирсон, үнэн сэтгэлээсээ дуртай ажилаа хийхийг мөрөөддөг байсан ба 1984 онд бүх Хонгконг даяар явагдсан шинэ дуучин шалгаруулах оддын эрэлд тэмцээнд оролцсоноор энэхүү мөрөөдөл нь биелэлээ олсон гэж хэлж болох юм. Энэхүү тэмцээн нь нилээн том хэмжээний тэмцээн байсан юм байна, нийт 10000 гаруй оролцогч оролцсоноос Жан Шүе-юү нь үнэхээр илт давуугаар энэ тэмцээний тэргүүн байранд шалгарсан юм байна. Удалгүй нэгэн дуу бичлэгийн компанитай гэрээ хийснээр 8 сарын дараа анхны цомгоо гаргасан бөгөөд анхны цомгоо "微笑" буюу "инээмсэглэл" гэсэн нэртэйгээр гаргасан ба одоо сонсогч та бүхэндээ энэ цомцогт нь багтсан "情书" боюу "Хайрын захидал" хэмээх сайхан дууг нь хүргье.

  

      Сонсогчид оо, сая хэсэг хугацааг ашиглан та бүхэндээ Хятадын алдарт дуучин, жүжигчин Жан Шүе-юүгийн талаар төхөмхөн танилцуулла. Бид дараачийн навтүүлхээр залгаад түүний туухай танилцуулах болно. Та бүхэн тухайн цагт нь хүлээн авч сонирхоно уу./Хүчит редакторлон бэлтгэв/