• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-25 15:06:29    
Ж.Буш Ү И-тай уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш 24-ний өдөр Цагаан ордондоо Хятадын Ерөнхий сайдын орлогч Ү И-тай уулзав.

     Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 2-р яриа хэлэлцээний байдлыг Бушд Ү И танилцуулаад, эдийн засгийн даяарчлал түргэн хөгжиж байгаа нөхцөл байдалд, Хятад, Америк хоёр орон илэн далангүй яриа хэлэлцээгээр дамжуулан, ойлголцлого, итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа, тэрчлэн хоёр орны бүх харилцааг тогтвортой хөгжүүлж болно гэдгийг хоёр удаагийн яриа хэлэлцээний амжилт харуулж байна. Америкийн талтай хэлхээ холбоо, эвсэг ажиллагаагаа эрчимжүүлж, туршлагаа байнга нэгтгэн дүгнэж, яриа хэлэлцээг улам сайн хийхэд Хятадын тал бэлэн байна гэж хэлсэн байна.

     Америк, Хятадын эдийн засгийн стратегийн 2-р яриа хэлэлцээний ахицад Буш баяр хүргээд, Америк, Хятад хоёр орон өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой, чухал чухал асуудлаар ойлголцон хамтран ажиллаж байна. Хоёр оронд мөн санал зөрөлдөөн бий, хамгийн гол нь бидэнд шаардлага бүхий механизм байх хэрэгтэй, яриа хэлэлцээгээр тулгарч байгаа асуудлыг хэлэлцэж үр дүнд хүрэх хэрэгтэй байна. Эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээ бол албан ёсны яриа хэлэлцээний маш сайн механизм юм, Америк, Хятадын харилцааны эрүүл саруул хөгжилд маш чухал байгаа юм, би үүнийг маш чухалд үзэж байна, дараачийн хэлэлцээ цаашид амжилтад хүрхийг хүсч байна гэж хэлсэн байна.

      Тайваний асуудал бол маш эмзэг асуудал гэснийг би ойлгож байгаа, Тайваний асуудаар би эрс шийдвэртэй бөгөөд хэлсэн үгэндээ хүрч, Тайваний хоолойн өнөөгийн байдлыг ганц талаас өөрчлөхийг эсэргүүцэх болно гэж Ж.Буш мөн хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\