Унгарт албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө орон нутгийн цагаар 24-ний үдээс өмнө Будапештэд Хятад, Унгарын аж ахуйн нэгжүүдийн эздийн яриа уулзалтад оролцож үг хэлэхдээ, аж ахуйн нэгжүүд нь Хятад, Унгарын худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гол цогц боллоо, Хятад, Унгарын аж ахуйн нэгжүүд төрөл бүрийн арга хэлбэрээр харилцан ойлголцлогоо цаашид нэмэгдүүлж, хамтын ажиллагааны боломж хайж, хамтын ажиллагааны салбараа өргөтгөж, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэр бий болгож, харилцан ашигтай хамтран ажиллахыг хүсч байна гэж илэрхийлсэн байна.
Яриа уулзалт нь Унгарын парламентын давхар байшинд болж, Унгарын парламентын дарга хатагтай Сили Каталин эн тэргүүнд үг хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Хороон дарга Ү Бангүө Унгарт айлчилж байгаад би маш баяртай байна, энэ бол түүхт ач холбогдол бүхий айлчлал, Хятад, Унгар дипломат харилцаа тогтоосноос хойш БХАТИХ-ын Байнгын Хорооны даргын Унгарт хийж байгаа анхны айлчлал юм. Өнөөдөр болж байгаа Хятад, Унгарын аж ахуйн нэгжийн эздийн яриа уулзалт нь хоёр орны эдийн засаг худалданы харилцааны хөгжилд лавтай маш их түлхэц үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэж байна гэжээ.
Унгарын Эдийн засаг, зам харилцааны сайд Кока Жанос хэлэхдээ, Хятад улс бол Унгарын Ази дахь хамтын ажиллагааны хамгийн чухал түнш, Унгар, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Европ, Хятадын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, Хятад, Европын хамтын ажиллагааны үүд хаалга, бараа бүтээгдэхүүний гүйлгээ, банк санхүү, худалдааны төв болход Унгар бэлэн байна гэжээ.
Хятадын Жүн Шин холбооны Компанийн Зөвлөлийн дарга Хөү Вэйгүй компанийхаа Унгарт хөгжиж байгаа байдлаас танилцуулж хэлэхдээ, Жүн Шин компан Унгарын зах зээлд орж ирээд хоёрхон жил болж байгаа ч гэсэн олон аж ахуйн нэгжүүд чанар сайтай бүтээгдэхүүн болон зохицуулах төсөл хангав, жишээлбэл: холбооны бүтээгдэхүүн, дамжуулах бүтээгдэхүүн, гар утас зэрэг бий. Холбооны техник түргэн хөгжиж байгаа өнөөдөр, Жүн Шин компани Унгарын эдийн засгийн амьдралд нэн сайн идээшиж, Унгарын хөгжилд үйлчилгээ олгохыг хүсч байна гэжээ.
Унгарын Хортобаги галуу тэжээх хувьцаат компани нь 2005 онд Өвөр Монголд хамтарсан компани байгуулсан байна. Тус компанийн Ерөнхий захирал Варга хоёр орны хамтарсан компанийн хөгжлийн хэтийн төлөвт итгэл дүүрэн байлаа:
Өвөр Монголын галуу тэжээх төсөл 2009 онд төсөөлсөн үйлдвэрлэлийн чадалдаа хүрсэний дараа жилийн бүтээгдэхүүн нь 6 тэрбум юаньд хүрэх болно. Унгарын шувууны шинэ үүлдэр болон техникийг ашиглан, орон нутгийн 80 мянгаас 100 мянган малчин тариачныг баяжуулж болно гэжээ.
Хятад, Унгар хоёр орны эдийн засаг маш их хэмжээнд харилцан нөхвөрлөдөг бөгөөд эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны ашигтай нөхцөл их олон, нөөц боломж маш их байна гэж Ү Бангүө тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ,
Хятад, Унгарын хамтын ажиллагаа нь маш сайн үндэс суурьтай юм, Унгар бол Европын холбооны шинэ гишүүн орон, мөн ч чухал гишүүн орон юм, Унгар нь маш том зах зээл болох бөгөөд Хятадын Европд нэвтрэх чухал зам байсаар ирсэн юм гэжээ.
Энэ яриа уулзалтыг Хятадын Худалдааны яам, Унгарын Парламент хамтаар зохион байгуулж, хоёр орны аж ахуйн нэгжийн эзэд болон засгийн газрын албаны хүмүүс нийт 50 гаруй хүн оролцсон байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|