• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-25 15:58:06    
Тухайлсан ажлаа сайтар хийж, Бээжингийн олимпид үйлчилж байгаа хүмүүс

CRI

      Бээжингийн олимпийг бэлтгэх болон зохион явуулах явцад Бээжингийн өргөн олон оршин суугчид тэрчлэн Хятадын иргэдийн халуун урамтай оролцохоос салж чадахгй юм. Сүүлийн үе Бээжингийн буудал болон Бээжингийн Гүй Бинь Лөү буудал нь "олимпийн их гэр бүлийн төв байрны буудал" гэж албан ёсоор нэрлэгдсэн байна. 2008 оны Бээжингийн олимпийн хугацаанд, төв байрны буудал нь Олон улсын олимпийн хорооны албаны хүмүүсийн Бээжин дэх суугаа газар бөгөөд тэмцээний үе дэх Олон улсын олимпийн хорооны төв байр, командлалын газар байж, маш чухал үүрэг гүйцэтгэх юм. Өнөө, энэ хоёр буудлын бүх ажилтан тухайлсан ажилдаа шамдан, Бээжингийн олимпид нэн сайн үйлчилхээр хүчин чармайлт гаргаж байна.

      Энэ жил 38 настай Жун Шинь, 1986 онд арван жилээ дүүргээд Гүй Бинь Лөү буудалд ирж нарийн боовчноор ажилласан юм. Энэ буудлын "олимпиг угтах мэргэжлийн он" гэж тогтоосон 2006 онд Жун Шиний хийсэн "хавар ирж цэцэг дэлгэрлээ" гэдэг бялуу нь нарийн боовны төрлийн нэгдүгээр шагнал хүртсэн байна. Олимпийн тухай Жун Шинь хэлэхдээ, Бээжингийн оршин суугч болсны хувьд маш их омогшин бахдаж явдаг гэжээ. Тэр цааш нь хэлэхдээ, 2001 онд Бээжин хот олимпийг зохион явуулах эрхийг олсон тэр мүчид, Хятадын иргэн бүр баярлаж бахдаж явсанд би эргэлзэхгүй байна. Өнөө, манай буудлыг олимпийн наадмын төв байрны буудлаар тогтоосонд миний сэтгэл 6 жилийн өмнөхтөй адилаар догдолж байна. Буудлын ажилтан болсны хувьд мөрөн дөх үүрэг нэн хүнд болсныг ч ойлгож байна. Өөрийн ур мэргэжлээ тасралтгүй дээшлүүлж, 2008 онд гадаадын зочныг нэн гоё хоолоор дайлах болно гэжээ.

      Идээн ундааны хувьд тогоочдын шинийг үүдэхийг Гүй Бинь Лөү буудал их урамшуулдаг. Нарийн боовны төрлөөр жишээлэхэд, материал нь хэвээр байсан нөхцөлд хэлбэр хийцээр ямар нэгэн утга санааг бэлгэдэн харуулахыг чухалд үздэг юм.

      Гүй Бинь Лөү буудлын үйлчилгээний газрын менежер, хатагтай Ли Вэй энэ жил 34 настай, 1992 онд энэ буудалд ирж ажилласан юм. Зочидод ер нь нэгэн сэтгэл нэгэн зоригоороо үйлчилдэг. 2006 онд тэрээр Гүй Бинь Лөү буудлын шилдэг ажилтнаар сайшаан шагнагджээ. Тэр хэлэхдээ, Олон улсын олимпийн хорооны олон албаны хүн нь франц хэл хэрэглэдэг. Иймээс энэ оноос тэдны олонх нь франц хэл сурахыг ажлынхаа гол тал болгосон байна. Үүнээс гадна Бээжингийн тухай бүх талын материалыг цуглуулахыг анхаарч, тухайн үед гадаадын зочинд нэн сайнаар үйлчлэх болно гэжээ.