Олимпийн мөнхийн галыг Жомолунгма оргилд дамжуулан гаргах хэсгийнхэн нь 2008 оны 5-р сарын хугацаанд оргилд гарах цаг уурын боломж хангасан аль нэг өдөрт Олимпийн мөнхийн галыг Жомолунгма оргилд дамжуулан гаргах арга хэмжээ зохион байгуулна. Энэ мэдээг Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны холбогдох хариуцлагатан 4-р сарын 26-нд Бээжингийн Олимпийн наадмын бамбар бухиалан дамжуулах төлөвлөгөөний шугам болон бамбар нийтлэх ёслол дээр мэдээлсэн байна.
Уг хариуцлагатан хэлэхдээ: Олимпийн бамбарыг Жомолунгма оргилд дамжуулан гаргах нь Олимпийн түүхэн дэх аугаа их арга хэмжээ болно. Бээжингийн 2008 оны Олимпийн наадмын бамбар бухиалан дамжуулах чухал тал болно. Жомолунгма оргилын цаг уураас болоод оргилд бамбар дамжуулан гаргах цаг 3 сар гаруй хугацаа хэрэгсэнэ. Олон улсын Олимпийн хорооны зөвшөөрөлтэйгөөр, 2008 оны 3-р сарын 31-нд Олимпийн мөнхийн гал Хятадад орж ирэхийг угтах болон бамбар дамжуулах арга хэмжээг эхлүүлэх ёслол дээр, галын очийг үлдээж, Жомолунгма оргилд гаргах арга хэмжээнд хэрэглүүлнэ. Олимпийн галын очийг Бээжинийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны мөнхийн галын очийг хамгаалах хэсгийн хамгаалалттайгаар, 4-р сарын сүүлийн арав хоногт Жомолунгма оргилын гол төвт хүргэнэ. Мөнхийн галыг Жомолунгма оргилд дамжуулан гаргах бамбарын хэсгийнхэн нь 2008 оны 5-р сарын хугацаанд оргилд авирах цаг уурын боломж хагасан аль нэг өдөрт мөнхийн галыг оргилд дамжуулан гаргах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөнхийн галыг Жомолунгма оргилд дамжуулан гаргах арга хэмжээ дууссаны дараа мөнхийн галын очийг Лахсад хүргэж хадгална. Мөнхийн галын очийг 2008 оны 6-р сарын 20-нд Хятадын нутаг дэвсгэр дэх бамбар дамжуулах гол очтой нийлүүлэх юм байна.
|