• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-28 09:40:41    
ӨМӨЗО-ы жижиг хотуудад тулгарч байгаа хөгжлийн бэрхшээл

CRI

      Гэвч өнөөгийн байдлаар ӨМӨЗО-ы хэмжээнд байгуулагдсан жижиг хотуудын өсөлт цаашдын хөгжилд багагүй бэрхшээл оршиж байна.

     Юуны өмнө жижиг хотуудын тоо олширч байгаа боловч хэмжээ нь том биш ажээ. 1984 оноос хойш тус Өөртөө Засах Оронд олон тооны шэн болон сянийг засаг захиргааны төвийн хэмжээн дэх хот болгон өөрчилжээ. Гэвч тэдгээр хотуудын хүн амын тоо бага тухайлбал 2000 онд явагдсан хүн амын тооллогоор ӨМӨЗО-ы жижиг хотуудын нийт хүн ам нь 7.75 сая байгаа нь тухайн Өөртөө Засах Орны хүн амын зөвхөн 36.12 хувийг эзэлж байна.

      Жижиг хотуудын хүн амын хэмжээ туйлын бага учир тус хотуудын эдийн засгийн боломжийг ашиглаж, олон нийтийг хамарсан арга хэмжээг өргөн цар хүрээтэй өрнүүлэх, улсаас гаргаж буй хөрөнгө мөнгийг оновчтой зарцуулах, жижиг хотуудыг бодитойгоор хөгжүүлэхэд саад тотгорыг үүсгэж байна.

      ӨМӨЗО-ы жижиг хотууд зүүн 3 аймагт 1 хот, баруун 5 аймагт 3 хот тус тус оногддог бас ихэнхи нь төмөр замаас зайдуу байрладаг байна. Хэдий ӨМӨЗО-ы жижиг хотуудын эдийн засаг тасралтгүй хөгжиж байгаа боловч бөөгнөрөлт нь сул хэвээрээ байгаа ажээ. Чингэхдээ жижиг хотуудын үйлдвэрийн тоо, бүтэц 20 гаруй жилийн дотор тодорхой хэмжээгээр хөгжиж чадсан ба аж үйлдвэрийн районуудыг бий болгосон хийгээд мал дээр байсан хөдөлмөрийн илүүдэл хүчийг өөртөө шингээж чадсан, санхүүгийн орлого хийгээд тариачин, малчдын орлого мөн зохих хувиар өссөн байна. Гэвч зарим нэгэн эдийн засгийн нааштай үзүүлэлт байгаа боловч аж үйлдвэрүүд нь төвлөрөлтийн хувьд амжилт олоогүй байгаа хийгээд Хятадын хөгжилтэй районтай хурьцуулбал бололцоо бага, нөөцийн төвлөрөлтийн хувьд сул, үйлдвэрийн салбар өрөөсгөл, боловсон хүчин, техник, технологийн хувьд хоцрогдсон зэрэг юм.

      Иймээс Хятад Улс баруун бүс нутгийг эрчимтэй хөгжүүлэх бодлогын хүрээнд жижиг хотуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлж байна.