• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-28 10:03:02    
Явган явах нь цусны даралт ихсэхээс сэргийлдэг

CRI

     Цусны даралт өндөр болох бол байнга тохиолддог зүрх судасны өвчин эмгэг юм, мөн ч хүний аминд хүрдэг өвчний гол илрэл юм.

     Анагаах ухааны судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, цусны даралт өндөр болох өвчнийг эртээс урьдчилан сэргийлэх, тусгайлан эмчлэн засах, тэрчлэн эрүүл мэнд аж төрөх арга хэлбэр нь цусны даралт өндөр болох өвчнөөс урьдчилан сэргийлж, түүнийг хяналтдаа байлгаж болох юм. Ялангуяа биеийн дасгал бэлтгэлийн аргаар эмчлэх нь цусны даралт өндөр болсон хүн болгонд тохирох биш, иймээс адил бус өвчний байдалд адил бус эмчлэх арга шаардагддаг юм. Харин явган явах нь цусны даралт ихсэхээс сэргийлдэг бараг цусны даралт өндөр болсон хүн болгонд тохирох хамгийн дөхөм мөртөө тун тустай арга юм гэж дийлэнх хүмүүс үзэж байна. Бодитойгоор хэлбэл:

      1. Байнга явган явж байх сайхан заншилтай болох

     Алхаж явахдаа нуруугаа гэдийлгэн, цээжээ тэнийлгэж, хэвлийгээ жаахан татасхийгээд дал мөрөө сул тавьж алхална, тэрчлэн алхах хэмжээ адил, хурд тэгш, амьсгаа жигд, ид хүчтэй алхлах хэрэгтэй, дал мөр хоёр гараа хэмнэлтэйгээр хойш урагш хаялан баяр хөөртэй маш чөлөөтэй алхлан урагшлах хэрэгтэй.

      2. Өөрийнхөө биеийн бодитой байдалд тохируулан хурдан удаан алхах арга хэлбэрээ сонгоно

     Алхаж явахдаа хамгийн тохирсон хурдаа сонгож жигд алхах хэрэгтэй, хэсэг хурдан хэсэг удаан алхах ч юм уу хэсэг алхаад хэсэг зогсоод байж болохгүй.

     3, Алхах зайгаа алгуур аажмаар нэмэгдүүлнэ:

     Эхлээд ойр зайд явган алхаж, дараа нь долоо хоног болох бүр зайгаа алгуур аажмаар нэмэгдүүлж болох юм. Явган явах цаг хугацаа нь өдөр бүр 60 минутаас дээш байх нь тохиромжтой, харин үүнийгээ өдөр бүр хатуу баримтлахыг эрхэмлэх хэрэгтэй юм.

     4. Алхаж явахдаа дал мөр, гар хуруугаа хөдөлгөж байх:

     Бие махбодио чийрэгжүүлэхийн төлөө явган алхахдаа, дал мөрөө, бугуй царвуугаа, гар хуруугаа байнга хөдөлгөж байх нь цусны эргэлтийг сайжруулж, цусны судасны харимхай чанарыг нэмэгдүүлж, цусны даралтыг бууруулан, бие махбодийн дархлааг дээшлүүлдэг байна. Үүний зэрэгцээ ухарч алхах дасгал хийж болно, эхлээд хэдэн минутаас арван хэдэн минут алхаж, дараа нь цаг хугацаагаа алгуур аажмаар 30 минут хүртэл нэмэгдүүлж болох юм. Ухарч алхахдаа сэтгэл санаагаа төвлөрүүлж, булчин шөрмөсөө чөлөөтэй байлгаж, жигд амьсгалан улаан гэрдийн бэлчрээ халууртал алхвал тун сайн нөлөө үзүүлэх болно.

      Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, хамгийн сайн сэтгэл санаа бол нам тайван байх, хамгийн сайн дасгал бэлтгэл бол алхаж явах, хамгийн сайн эмч бол өөрөө байдаг юм байна. Явган явахыг хатуу баримтлах нь зүрх судасны чадавхыг сайжруулж, судасны харимхай чанарыг нэмэгдүүлж, артерийн судасны таталдахыг багасгаж, цусны даралт өндөр болох өвчнөөс үр ашигтай сэргийлж чаддаг байна.\Л.Буянтогтох орчуулав\