Хятадын шяний эрхэлсэн анхны их сургууль бол 1984 оны сүүлийн хагас жилд байгуулагдсан Жянсү мужийн Шажөү шяний Шажөүгийн ажил мэргэжлийн аж үйлдвэрийн дээд сургууль болно. Энэ дээд сургууль 600 оюутан элсэж, гурван жилийн сургалт явуулдаг бөгөөд электрон, нэхмэл, аж үйлдвэр хийгээд иргэний хэрэглээний барилга зэрэг гурван мэргэжилтэй байжээ.
Тариачдын анхны их сургууль: Хятадын тариачдын анхны их сургууль бол 1958 онд байгуулагдсан Гирин мужийн Яньбяний Солонгос Үндэстэний Өөртөө Засах Тойрогийн Лүнжин шяний Лимин тариачдын их сургууль болно. Энэ их сургуулийг бүх Хятадын хөдөлмөрийн баатар Жинь Шилүн байгуулсан юм. Энэ их сургууль нь анх байгуулагдах үедээ ажлын чөлөөт цагийн сургууль байснаа 1984 онд албан ёсны тариачдын их сургууль болсон байна. Энэ их сургуульд хөдөө аж ахуйн судалгаа, усан тутарга, малын эмч, онц гаралт зэрэг дөрвөн мэргжилтэй байж, гурван жил сурдаг. Гирин мужийн дотроо нэгдэйлтэй шалгалтаар оюутан элсэдэг.
Тариачдын уран зохиолын анхны дээд сургууль: Хятадын тариачдын уран зохиолын анхны дээд сургууль бол 1985 оны 4-р сард байгуулагдсан Гүйлиний Тариачдын уран зохиолын дээд сургуудь болно. Энэ дээд сургуулийг Гүйлинь районы захиргааны Соёлын товчоо, Гүйлинь районы Олон түмний соёлын ордны "Гүйлиний уран зохиол" сэтгүүлийн редакци хөдө тосгоны хөгжлийн байдал болон тариачдын эрэлт хэрэгцээний дагуу байгуулсан юм.
Өндөр настай хүмүүсийн анхны их сургууль: Хятадын өндөр настай хүмүүсийн анхны их сургууль 1983 оны 9-р сарын 17-ны өдөр Шаньдүн мужийн Жинань хотод байгуулагдав. Энэ их сургуулийг Шаньдүн мужийн Улаан загалмай нийгэмлэг байгуулсан юм, хоёр жил хагас сурдаг бөгөөд эрүүл мэнд, өндөр настай хүмүүсийн спорт, шим тэжээл, цэцэрлэнийн урлаг, эртний сонгодог уран зохиол зэрэг есөн мэрнэжилтэй юм байна.
Хөгжлийн бэрхэшээлтэй хүмүүсийн их сургуулийн ахны анги: Хятадын хөгжлийн бэрхэшээлтэй хүмүүсийн их сургуулийн ахны анги бол 1985 оны 4-р сард анхны элсэлт хийж, Бээжингийн Дорнодахины их сургуульд байгуулагдсан хөгжлийн бэрхэшээлтэй хүмүүсийн их сургуулийн анги болно. Энэ их сургуулийн ангийг Бээжин хотын Хөгжлийн бэрхэшээлтэй хүмүүсийн нийгэмлэг байгуулж, эртний Хятад хэл, орчин үеийн Хятад хэл, Логик судлал, Англи хэл, гүн ухаан, улс төр эдийн засаг зэрэг 6 хичээл зааж байжээ. Энэ их сургуулийн анги нь анхны элсэлтээрээ хөгжлийн бэрхэшээлтэй 18 – 34 насны 39 оюутан элссэн байна. /М.Цэцэн бэлэтгэв/
|