Өндөр настан Янь Жи юань энэ жил 106 насан сүүдэр зооглож яваа ч, бусдын уран бүтээлийг хулгайлан хэвлэн дарамлахыг эсэргүүцэж, зураг уран бүтээлийн ажлаа байнга хийж байгаа болохоор зургийн тавцанд түүнийг " зурагчин сахиулсан" гэж хүндэтгэн нрийдэж байна. Түүний урлан зурсан зураг нийгэм нийтэд улам их хүндтэй болохын хирээр, өөрийнх нь зургийг дууриан зурсан зураг маш олон болж байгаад настан Янь Жи юань маш сэтгэл амаргүй байна. Тэрээр удалгүй Чэндү хотод зургийн үзэсгэлэн эрхлэн, өөрийн уран бүтээлээ үзүүлэхийн хамт тус нутгийн хүмүүсийн гарт хадгалж байгаа Янь Жи юаний зурагт үнэ төлбөргүйгээр үнэлэн тогтоол хийж, тэдгээр дууриамал бүтээлийн эсрэг цохилт өгөхөөр байгааг сурвалжлагч түүний хүүгээс ойлгосон байна.
Янь Жи юаний хүү Янь Бин жэн сэтгүүлчид хандан хэлэхдээ, настан Янь Жи юань Чэндү хотод хүрч ирэнгүүтээ зургийн үзэсгэлэн эрхлэхээр байна. Үүний гол зорилго нь өнөө нийгэм дээр дууриамал зургаар дүүрч, зарим дууриамал зураг нь дуудлага худалдаанд 90 мянга гаруй юаньд хүрч, уран бүтээлийн улам олон хулгайч нар настаны уран бүтээлд нүдэн хараагаа төвлөрүүлж, сүүлийн жилд уран зургийн зах зээлд дууриамал зураг дүүрч байгаа явдалод настан маш сэтгэлийн бохиндолтой байгаад оршно. Зарим дууриамал зургууд нь цаашлаад үзэсгэлэнгийн танхим буюу зургийн дэлгүүрт өлгөгдсөн явдал нь настанд маш их сэтгэлийн зовлон болж байна.
1 2
|