Эрчим хүч хэмнэх нүүрэстөрөгчийн давхар исэл гаргахыг багасгахыг нийгэм нийтээр ирх тусмаа анхаарч байгаа үед Хятадын хөгжил өөрчлөлтийн хорооноос нарны эрчим хүчийг ашиглахыг түргэтгэхийн тулт, бүх Хятадын нарны эрчим хүчийг ашиглах хурал хуралдуулах болно гэж 3-р сарын 16-нд мэдээлжээ.
Нарны эрчим хүчийг ашиглах нь эрчим хүчийг нөхөн үйлдвэрлэх чухал техникийн нэг болно. Ийм хурал хуралдах нь нийгэмээрээ нарны эрчим хүчийг ашиглахыг хөгжүүлэх чухал чанарын талаархи ойлголтыг нэмэгдүүлэх нь Хятад улсын нарны эрчим хүчийг ашиглахыг жолоодон хөгжлийн шинэ шатанд ахиулахад ашигтай юм.
Эдийн засгийн түргэн хөгжилтийн дагуу, Хятадын эрчим хүчний хангалга, хүрээлэн байгаа орчны асуудал улам товойж байна. Нөхөн сэргээж болох эрчим хүчийг нээн ашиглах нь цэвэр эрчим хүчний хангалгыг нэмэгдүүлэх, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг биелүүлэхийн чухал арга хэмжээ болно.
Олон жилийн хөгжлөөр, Хятадын нарны эрчим хүчий халуун усны төхөөрөмж, нары элчээр дулуулга авдаг байшин, нарны эрчим хүчээр халаадаг зуух зэрэг нарны эрчим хүчийг ашиглах техник нэлээд боловсронгуй болж, хэрэглээний хэмжээ өргөжсөөр байна. 2006 оны байдлаар, Хятадын нарны эрчим хүчний халуу усны төхөөрөмжийн жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 18 сая хавтгай төрвөлжин метрт хүрч, хэрэглээний нийт хэмжээ 90 сая хавтгай дөрвөлжин метрт хүрсэн байна. Хятад улс нь дэлхийд нарны эрчим хүчний хулаан усны төхөөрөмж үйлдвэрлэдэг хамгийн том орон бөгөөд хэрэглээний орон болжээ.
Нарны эрчим хүчийг ашиглахыг ахиулахын тулд Хятадын хөгжил өөрчлөлтийн хороо, барилгын Яам, Шаньдүн мужийн ардын засгийн газар хамтран, энэ оны 4-р сарын 26-28-ны өдрүүдэд Жи нань хотод алтан наран, бохирдолгүй амьдрал уриан дор, бүх Хятадын нарны эрчим хүчийг ашиглах анхдагч их хурал хуралдуулах болно.
|