• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-29 20:31:15    
2006 онд Хятад улс гадаадын 160 мянга гаруй оюутныг хүлээн авав

CRI

     Боловсролын яамны бүртгэлээс үзэхэд, 2006 онд Хятад улс 184 улс орон, газар нутгийн 160 мянга гаруй оюутныг хүлээн авсан юм байна. Энэ жил нь шинэ Хятад улс байгуулагдснаас хойш, Хятадад ирж сурч байгаа гадаадын оюутан сурагчдын тоо хамгийн олон, сургуульд сурч байгаа тоо нь ч хамгийн олон нэг жил болсон байна.

     2006 онд гадаад орнуудаас ирсэн оюутан сурагчид Хятадын 31 муж, өөртөө засах район, шууд харьяа хотын 519 их дээд сургууль болон бусад судалгааны байгууллагуудад сурсан байна. 2005 онтой харьцуулахад, 2006 оны Хятадад ирж сурсан гадаадын оюутан сурагчид 15.3 хувиар нэмэгдсэн байна. Үүнд Хятадын засгийн газар 8484 оюутанд сургалтын тэтгэлэг олгосон нь 2005 оныхоос 1266 нэмэгдэж, 14.9 хувиар нэмэгдсэн байна. Хувийн төлбөрөөр сурсан оюутан сурагчид 150 мянга гаруйд хүрч, 20 мянга гаруйгаар нэмэгдэж, 13.2 хувиар өсөн нэмэгдсэн байна.

     Суралцах хугацааны бүртгэлээс үзэхэд, 2006 онд Хятадад урт хугацаагаар ирж сурч байгаа оюутан сурагчид 119 мянга гаруйд хүрч, богино хугацаагаар сурч байгаа оюутан сурагчид 42 мянга гаруйд хүрсэн байна. Ази тивээс ирж сурч байгаа оюутан сурагчид мөн нэгдүгээр байранд жагсаагдаж, бүх жилийн гадаад оюутан хүлээн авсан нийт тооны 74.33 хувийг эзэлж байна. Европ тив болон Америк тивийн оюутан тус тус 12.71% болон 9.6%-г эзлэж, Африк тив болон Окенийн оюутан тус тус 2.3% болон 1.07%-г эзэлж байна.

     Улс орны хуваарлалын бүртгэлээс үзэхэд, Хятадад ирж сурч байгаа хүний тоогоороо эхний 5 байранд жагсаагдаж байгаа орон нь 2005 онтой нэгэн адлиар БНСУ, Япон, Америк, Вьетнам болон Индонези орж байгаа юм байна. Оюутан сурагчдын хичээл төрлийн бүртгэлээс үзэхэд, үндсэн ангийн оюутан 33.72 хувийг эзэлж, 2005 оныхоос 22.31 хувиар нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь гадаад оюутаны дундж нэмэгдлийн хэмжээнээс өндөр байна. Мэргэжил дээшлүүлж байгаа оюутан 66.28 хувийг эзэлж, 2005 оныхоос 12.05 хувиар нэмэгдсэн юм байна.

     Сурч байгаа мэргэжлийн бүрэтгэлээс үзвэл, хэл, урлагийг багтаасан нийгмийн ухааны мэргэжилд сурч байгаа хүний тоо 1-р байр эзэлж, нийт 114 мянга 800 гаруй байна.

     Гадаадын оюутныг хүлэж авах бол Хятадын боловсролын олон улсын хамтын ажиллагаа, харилцааны чухал бүрэлдхүүн хэсэг учраас төр засгийн газар болон боловсролын яам маш чухалд үзэж, анхааран халамжилсаар байна. 1950 оноос 2006 оны сүүлчийн байдлаар Хятад улс гадаадын төрөл бүрийн оюутныг нийт нэг сая 47 мянга гаруй хүлээж авсан байна гэж Боловсролын яамны холбогдох хариуцлагатай хүн хэлсэн байна.