• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-30 17:40:33    
Хятад Монгол хүч хамтран байр байшин байгуулж байна

CRI

      Сүүлийн жилүүдэд эдийн засаг үргэлжлэн тогтвортой хөгжихийн хирээр Монгол орны барилгын ажил төрөл ирмүүн хөгжиж, Хятад Монгол хоёр орны барилгын салбарын хамтын ажиллагаанд аз тохиол хангасан байна. Хятадын барилгын материал Монгол орны барилгын зах зээлд талаас илүү хувь хэмжээг эзэлж, Хятадын хөрөнгөөр барилга байгуулах аж ахуйн нэгжүүд ч Монголд хүрэлцэн очсон байна. Сүүлийн үе сэтгүүлч Хятад Монгол хоёр орны барилгын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон хэтийн төлвийн асуудлаар Монголын улсын их хурлын гишүүн, Монгол Улсын Барилга, Хот Байгуулалтын Яамны сайд Жанлавын Наранцацралтаас ярилцлага авсан байна.

     Жанлавын Наранцацралт хэлэхдээ, шинэ зуун гарснаас нааш Монгол Хятад хоёр орны барилгын салбарын хамтын ажиллагаа сэргэж хөгжсөн. Ноднин Хятадын Барилгын Яамны сайд Ван Гуан тао Монголд айлчилж, хоёр орны барилгын салбарын хамтын ажиллагааг маш ихээр ахиулсан. Өнөө Монгол оронд барилга байгуулалт хийж байгаа Хятадын хөрөнгийн аж ахуйн нэгж 27, Монгол Хянадын хамтран хөрөнгө оруулсан аж ахуйн нэг 18 байна. Үүний дотор Хятадын хөрөнгийн нэлээд том аж ахуйн нэгжүүд ч Монголд барилгын том төслийн байгуулалт хийж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь Монголын барилга байгуулалтад хувь нэмрээ оруулсан болохоор би энд талархал илэрхийлж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Монголын засгийн газарт 2005—2008 онуудад 40 мянган иж орон сууц хангах зорилтоо биелүүлэхийн төлөө Монгол Улсын Барилга, Хот Байгуулалтын Яам Хятадын хөрөнгийн аж ахуйн нэгжүүдтэй хүч хамтарч, тэргүүний техник нэвтрүүлэх, барилгын ажилчдын мэргэжил боловсролыг дээшлүүлэх зэрэг талаар хүч тавин ажиллаж байна гэжээ.

     Жанлавын Наранцацралт хэлэхдээ, Хятадын Барилгын Яамны сайд Ван Гуан таогийн ноднин Монголд айлчилсан хугацаанд хоёр орон барилгын салбарын хамтын ажиллагааны баримт бичгийн меморандумд гарын үсэг зурсан. Хятадын тал Монголд барилгын мэргэжилтэн бэлтгэж өгнө, Монголын тал Хятадаас Монголд олгосон буцалтгүй тусламжаар Монголд барилгын материалын туршилтын лабуратори байгуулж, Монголын орон сууцны шинэ баримжаа боловсруулах асуудлаар мэргэжилтэн нарын хурал зохион байгуулах зэрэг болно. Үүнд холбогдуулан хоёр талын байгуулсан ажлын хэсэг ажлаа эрчимтэй ахиулж байгаа юм байна.