Нэрт дуучин Лю Шимин хүзүү сээрний хүнд өвчинд нэрвэгдээд эмчийн сайнаар амь насны аюулаас хэлтэрч, тэрээр ч хүзүү сээрний өвчин бол хүнд ноцтой өвчин болохыг сэтгэлээсээ таниж мэдэрсэн байна.
Эмч нар түүнд хэлэхдээ, хүзүү сээрний өвчин бол маш удаан хугацаанд сая мэдрэгддэг өвчин эмгэг юм, эхлээд дал мөр шархирах, хөших, толгой эргэх, нойр хулжих, зүрхний цохилт хэмнэлээ алдах зэрэг байдал илэрч, зарим хүмүүсийн гарын хуруу нь минчүүрдэг, үүнийг хүмүүс төдийлөн ойшоохгүй өнгөрөөж, өвчний байдал нь даамжраад ирэхээр сая өөрөө хүзүү сээрний өвчинд нэрвэгдсэн юм байна гэж мэдэрдэг байна гэжээ. Лю Шимин энэ мэтээр жаахан өвдөхийг тоохгүй явсаар байгаад хүзүүний яс нарийсах хүнд өвчинд нэрвэгдсэн байна. Хэрвээ цаг даруйд нь эмчлүүлсэнгүй юм бол тэрээр амь насны аюулд тулгарч болзошгүй байжээ.
Үүнээс хойш, Лю Шимин идэвхтэй эмчлүүлсэн төдийгүй өөрөө бас хүзүү сээрний дасгал хийх өөрийн өвөрмөц арга боловсруулан гаргасан байна. Түүний боловсруулан гаргасан хүзүү сээрний дасгал хийх өөрийн өвөрмөц арга нь:
1. Толгойгоо дээш доош зүүн баруун тийш нь хөдөлгөнө, хөдөлгөх бүр алгуур аажмаар 4-8 удаа тасралтгүй хөдөлгөх дасгал хийх хэрэгтэй.
2. Хоёр алгаараа хүзүүний хэсгээ халуун оргитол үрчин нухална.
3. Хөнгөн завь сэлж байхын адил дүр үзүүлэн, хүзүү сээрээ хөдөлгөн дасгал хийнэ, энэ хөдөлгөөнийг өтгөс хөгшин хүн хийхдээ болгоомжтой байж, шархлаа авахаас зайласхийх хэрэгтэй.
4. Тайжицуань хэмээх Хятадын уламжлалт гимнастикийн хөдөлгөөнийг дууриан дал мөр гараа хөдөлгөн хүзүү сээрэндээ дэм үзүүлнэ, хэрвээ ондоо чмар нэг ший жүжгийн хөдөлгөөн нь хүзүү сээрэнд тустай санагдвал түүнийг эмчилгээний зорилготойгоор авч ашиглахад илүүдэхгүй.
Үүнээс гадна, хүзүү сээрний өвчнийг дээрх өвөрмөц аргуудаар эмчилж байгаа үедээ өөх тос ихтэй хүнсний зүйл идэхгүй бол сайн, эс тэгвэл цусны судас нэн хэврэг болж болзошгүй юм. Иймээс Лю Шимин өөрийн хүнсний бүтцээ зохицуулж, цагаан хоолоор гол болгож, загас, сам хорхой болон тахиа нугасны мах илүү идэж, гахайн мах бага идэх болсон байна, ингэснээр хүлээн авх шим тэжээл нь тэнцвэртэй болж, бие махбодь нь ч аяндаа хатуу чийрэг болсон байна. \Л.Буянтогтох орчуулав\
|