Хятадын гадаад эдийн засаг худалдаа хөгжхийн дагуу "Хятадад үйлдвэрлэв" гэсэн бүтээгдэхүүн бүх бөмбөрцөгийн бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин ихээр нэмэгдсэн байна. Гэвч Хятадын нэрт бүтээгдэхүүний тухай гадаадын хэрэглэгчид сайн мэтэхгүй байдаг. Иймэрхүү байдал нь сүлийн хэдэн жилд өөрчлөгдөж болзошгүй байна. Өнөө Хятад улс нэрт брэндын бүтээгдэхүүнээ хөгжүүлэх ахицаа түргэдгэж байна, хожим олон улсын зах зээл дээр улмаас улам их Хятадын нэрт брэндын бүтээгдэхүүн гарах нь дамгиггүй юм. Өнөөдрийн "Хятадын эдийн засаг"-ийн шинэ дагараар та бүхэнд Хятадын нэрт брэндын бүтээгдэхүүний хөгжлийн байдлын тухай ианилцуулах болно.
Өөрчлөт хийж, нээлтэй байх бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятадын дэлхийн эдийн засаг дахь байр суурь өдөр ирэх тусмаа дээшилж байгаа боловч Хятадын аж үйлдвэрийн нийт техникийн төвшин нэлээд хоцронгуй, өөрийн бие даасан оюуны өмчийн эрхтэй гол техник дутуу учраас бага бус аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүнн нь үнэ хямд, ашиг бага, ихэнхий ашиг нь гадаадын нэрт аж ахуйн нэгжүүд авч байгаа юм байна. БНХАУ-ын Чанар, хорио цээрийн хяналт шалгалтын ерөнхий газрын чанарын хэлтэсийн дарга ноён Сүнь бө хэлэхдээ, Хятад улс эдийн засгийн бүтэцдээ зохицуулалт хийж, эдийн засгийн нэмэгдлийн хэлбэрээ хувьруулж, эдийн засгийн үргэлжлэн, түргэн, зохицонгуй хөгжих зорилтоо биелүүлхэд заавал нэрт брэндын бүтээгдэхүүн үйлдвэрлэх ахицаа түргэтгэх хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Бид гадаадын компаний нэрт брэндын бүтээгдэхүүнтэй хийж байгаа олон улсын өрсөлдөөний явцад, юуны өмнө техникийн шинэчлэлтийн алхаагаа түргэдгэж, нэрт брэндын бүтээгдэхүүниг хөгжүүлэх стратегийг ихээр ахиулж, хамгийн дээд хурдаар давах хэрэгтэй байна гэжээ. Иймээс нэрт бүтээгдэхүүний асуудал нь өнөөгийн эдийн засгийн бүтцийн зохицуулалт болон өсөлтийн хэлбэрийн өөрчлөлттэй холбогдож байгаа бөгөөд нэн ч Хятадын урт хугацааны тогтвортой хөгжил, Хтадын орчин үеийн бүтээн байгуулалт болон улс орны ирээдүйтэй холбогдож байгаа чухал стратегийн асуудал болох юм гэжээ.
Хятадын засгийн газрын боловсруулан тогтоосон нэрт брэндын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх стратегийн дагуу аж ахуйн нэгжүүд бүс нутаг дагнаж, салбар дагнаж холбоо тогтоон, олон улсад нэлээд их өрсөлтөх хүчин чадалтай олон улсын нэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг Хятад улс сайшаах болно. Уг стратегийг хэрэгжүүлсний дагуу, Хятадын нэрт брэндын бүтээгдэхүүн олонхий салбарт шилдэг байр сууриа хэвээр байлгаж, хот суурьний оршин суугчдын 60 хувийн хүмүүс Хятадын энрт брэндын бүтээгдэхүүн худалдан авах болсныг Хятадын стратистикийн үнэдэсний газрын тун саяхан бүртгэсэн бүртгэлийн тоо баримт харуулж байна.
Хятадын нэрт брэндын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлснээр бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг торвитой ахиулсан байна.
Хятадын зүүн хэсгийн тэнгисийн эрэг дагуугийн хот болох Чин дао хот бол Хятадын хамгийн эрт нэрт брэндын бүтээгдэхүүний стратеги хэрэгжүүлсэн хотын нэг болох юм. Өнөөгийн байдлаар Чин дао хотын 22 аж ахуйн энгжийн 44 бүтээгдэхүүн Хятадын нэрт брэндын бүтээгдэхүүний цол авсан байна. Чин дао хотын орлогч дарга ноён Ү Жинжянь нэрт брэндын бүтээгдэхүүн нь Чин даогийн эдийн засгийн хөгжлийн гавшгайлах хүчин болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Нэрт брэндын бүтээгдэхүүн, Нэрт брэндын аж ахуйн нэгж болон нэрт брэндын үйлдвэрлэлийн түвшин нь зах зээлийн эдийн засгийн нөхцөлд, нэгэн хотын хөгжлийг хянан хэмжих маш чухал бэлэг тэмдэг болсон байна гэж би хувьдаа бодож байна. Чин даогийн аж ахуйн нэгжийн эзэд зах зээлийн нээлтэй байх аз тохиолыг гүйцэд ашиглаж, нэрт брэндын бүтээгдэхүүнээ нарийн боловсруулан үйлдвэрлэж, аж ахуйн нэгжийн өсрөнгүй хөгжлийг биелүүлсэн байна. Нэрт брэндын бүтээгдэхүүн нь өнөө нэгэнт манай Чин дао хотын эдийн засгийн түргэн хөгжлийн чухал хүчин болсон байна гэжээ.
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн том компани болох Хай ер корпурацийг бол 1984 онд байгуулсан юм, 20 гаруй жилийн турш, тэрээр тогтвортой хөгжлээр дамжин өнөө Хятадын тотоод гадаадад нэлээд нэр алдаршсан том оворын корпураци компани болсон байна. 2004 онд, Хай ер корпурацийн бүтээгдэхүүний үнэ нь 60 тэрбум юаньд хүрсэн байна. Тун саяхан Английн "Фананкайл таймс"-ын нийтэлсэн "Хятадын 10 том дэлхийн нэрт брэндын бүтээгдэхүүний загсаалтад" Хай ер 1-р байранд орсон байна. Хай ер корпурацийн ерөнхий захирал хатагтай Ян Жиньжинь хэлэхдээ,
Нэрт брэндын бүтээгдэхүүн нээх бол нэгэн систем болох юм, Бид Хай ерийг бие даасан нэрт брэндын бүтээгдэхүүн болголоо. Бид нэг талаар бие даасан оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүнийг чухалчилж, нөгөө талаар зах зээлийн шинийг бүтээхийг чухалчласан юм гэжээ. \ Г. Сайн-Өлзий хянан тохиолдуулав. \
|