• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-31 15:37:11    
Реюньон арал

CRI

      Нутаг дэвсгэр: 2512 хавтгай дөрвөлжин км.

      Хүэ ам: 2004 оны байдлаар 774 мянга 600 хүн амтай. оршин суугчдын гол нь Мадагаскар хүн, Африк хүн, Европ хүн, Энэтхэг хүн, Хятад хүн, Пакистан хүн зэрэг байна. Албаны хэл нь Франц хэл. Оршин суугчдын 94 хувь нь Катулик шашин шүтэж, цөөн тооны хмүүс нь Лалын шашин, Энэтхэг шашин, Буддын шашин шүтдэг.
Нийслэл: Сен – Дени, 2004 оны байдлаар 130 мянган хүн амтай. Хамгийн сэрүүндээ 20,9 хэм, дундажаар хамгийн халуундаа 27,6 хэм.

      Засаг захиргааны дарга: Мужийн парламентын дарга хатагтай Нассимиах Диндар, 2004 онд тушаалд оров.

      Ерөнхий байдал: баруун өмнөд Энэтхэгийн далайн галт уулын арал, баруун тийшээ Мадагаскараас 650 км зайтай, зүүн хойш Маврикийн улсаас 190 км зайтай. 207 км урт тэнгисийн эрэгтэй. Эрэг дагуу нутаг нь халуун бүсийн борооны ойн цаг агаартай, жил туж чийглэг халуун, дотор газар нь уулан нутгийн цаг агаартай, сэрүүн тааламжтай. Хамгийн халуун сардаа дундажаар 26 хэм, хамгийн сэрүүн сардаа 20 хэм. 5—11-р сардаа сэрүүн хуурай, 11-р сараас дараа жилийнх нь 4-р сар хүртэл халуун бөгөөд бороо ихтэй. 1998 оны 3-р сарын 9-ний өдөр арал дээрэх Фурнйсе галт уул дэлбэрсэн байна.

     17-р зууны 60-аад оны үеэр Франц энд тэнгисийн аялалын станц байгуулсан бөгөөд их олон тооны боол нүүлгэж ирсэн байна. 1810 онд Англид эзлэгдэв. 1815 онд Англи, Франц нь " Парисын хэлэлцээр" байгуулж, Францид буцааж өгөв. 1848 оны 9-р сард Реюньон арал гэж албан ёсоор нэрлэв. 1946 оны 3-р сард Францын гадаад муж болов. \М.Цэцэн бэлэтгэв\