Хятадын эдийн засаг түргэн хөгжихийн хирээр, хөдөө тосгоны үлэмж олон хүн хот орж хар ажил хийж, тэдний үр хүүхэд нь хөдөө тосгондоо хоцорсоныг " нутагтаа хоцорсон хүүхэд" гэж нэрлэж байгаа юм. Шалган байцаасан дүнгээс үзэхэд, гэр нутагтаа хоцорсон хүүхэд нийт бараг 60 сая байна. Эцэг эхийн хайр харгалзал дутсанаас болж, " гэр нутагтаа хоцорсон" эдгээр хүүхдийн өсөн бойжих явцад маш олон асуудал гарч байна. " Гэр нутагтаа хоцорсон хүүхэд" гэсэн киноонд даруй одоох Хятадын иймэрхүү нийгмийн асуудлыг тусган харуулсан юм.
Энэ киноог үйлдсэн анхны бодлынхоо тухай ярихад Лю Жюнь-и маш сэтгэл догдлож хэлэхдээ:
Гэр нутагтаа хүүхдээ орхих үзэгдэл нь нийт хүн амын зургааны нэг хувийн хүний сэтгэл санааг алгасуулж байна. Учир нь тэдгээр хүүхдийн ээж аав, хоёр талынх нь настан, эмээ өвөө нар нь бүр л гэр нутагтаа хоцорсон тэдгээр хүүхдийн төлөө санаа сэтгэл зовдог хүмүүс юм. Ийм олон тооны хүүхдийн оршин амьдарч байгаа орчин ахуй цохом ямар байгаа бол? Урлагчдын нүдээр тэдэнд анхаалар хандуулах шаардлагатай эсэхийг би хариулахгүй ч та нар мэднэ. Заавал тэдэнд анхаарал хандуулах ёстой. Энэ киног зураг авч үйлдсэн миний хамаг анхны бодол бол даруй ийм байгаа юм гэжээ.
1 2 3 4
|