Бээжингийн Олимпийн наадмын бамбар дамжуулах төлөвлөгөөний шугамыг 4-р сарын 26-нд албан ёсоор мэдээлэв. Бээжингийн Олимпийн наадмын бамбар дамжуулахад Олимпийн наадмуудын дор бамбар хамгийн олон дамжуулагчтай, бамбарыг хамгийн урт хугацаа дамжуулсан, бамбарыг хамгийн хол зайд дамжуулсан 3 тэмдэглэлийг бүтээх болно.
Бээжингийн Олимпийн бамбарыг 1 сая 370 мянга км зайд дамжуулна. Энэ нь Олимпийн наадмуудын дотор бамбарыг хамгийн хол зайд дамжуулсан Олимп болох болно. 2004 оны Афины Олимп нь бамбар хамгийн хол зайд дамжуулсан Олимп болно. 1976 оны Канадын Монтреалын Олимп нь бамбарыг 775 км зайд дамжуулснаар Бамбар хамгийн богино зайд дамжуулсан Олимп болжээ.
2004 оны Афины Олимпийн наадмын бамбар 27 улс орон газар нутгаар бухиалан дамжиж, бамбар хамгийн олон улс орон газар нутгаар дамжсан Олимп болно.
Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг 130 өдөр бухиалан дамжуулж, бамбар хамгийн урт хугацаанд дамжигдсан тэмдэглэлийг бүтээх болно. 2000 оны Сиднейн Олимп бамбарыг 127 өдөр дамжуулжээ. 1976 оны Монтреалын Олимпийн наадамд бамбарыг 5 өдөр дамжуулснаар бамбар хамгийн богино хугацаа дамжуулсан Олимп болжээ.
Бээжингийн Олимпийн бамбар бухиалан дамжуулах бамбарч 21780 хүнд хүрч, Олимпүүдийн дотор бамбар хамгийн олон дамжуулагчтай наадам болох болно. 2000 оны Сиднейн Олимпийн бамбар дамжуулагч 13300 хүн,_ 1996 оны Атлантын Олимпийн бамбар дамжуулагч нь 13267 хүнд хүрчээ.
|