• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-01 15:23:22    
Хүүхдийн төлөө Сун Чин Линий сан

CRI

      Олон улсын хүүхдийг хамгаалах өдөр 6-р сарын 1-ний баяр хүрч ирч байгаа энэ үед Хятадын хүүхдийн төлөө Сун Чин Линий сантай та бүхнийг танилцуулья.

      Хятадын улсын бол нэг тэрбум гурван зуун сая хүн амтай том гүрэн юм. Хятадын хүүхэд гэхэл л 300 сая байна гээд бодоход мөн олон хүүхэд байгаа биз дэ. Хятад улс насанд хүрээгүй хүмүүс буюу хүүхдийг маш их анхааралдаа авдаг юм. Хятад улс насанд хүрээгүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоосноос гадна хүүхэд багачуудын ажил ахриуцсан тусгай байгууллага ажиллаж байдаг юм. Засгийн газрын салбараас гадна Хятадад хүүхдийн төлөө маш олон олон нийтийн байгууллага байдаг юм. Тэднэр хүүхдийн эрүүл саруул өсөн бойжиход их чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэдгээрийн дотроос та бүхэнд Хятадын хүүхдийн төлөө Сун Чин Линий санг танилцуулахад таатай байна.

      Сун Чин Лин бол Хятадын хувьсгалын хошууч Сүн Ет Сэний гэргий, Хятадын төрийн удирдгач байсан хүн юм. Тэрээр Хятадын үндэстний чөлөөлөлт болон тусгаар тогтонол, ард түмний аз жаргалын төлөө гарамгай хувь нэмэр оруулсан хүн юм. Тэрээр 1981 онд таалал төгөссөн юм. Хятад улсын хүндэт даргын тушаал үүрэглэж байсан юм. Хүүхдийн төлөө Сун Чин Линий нэрэмжит санг Сун Чин Лин даргын гэрээслэл ёсоор байгуулсан юм. 25 жилийн турш энэ байгууллага нь хүүхдийг эрүүл саруулаар өсгөн хүмүүжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан байна.

     Энэ байгууллага багачууд хүүхэдийн шинжлэх ухааны нээлтийн шагнал, хүүхэдийн уран зохиолын шагнал зэрэг шагналын мөнгө гаргаж хүүхдийн олон талаар хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Уг сан нь ядуу амьдралтай гэр бүлийн хүүхдүүдэд туслан, ядуу хоцрогдонгуй газар нутгийн багачууд хүүхдийн хөгжилд туслалцаа үзүүлсээр иржээ. Уг сан нь хот тариачин гаралтай ажилчидын үр хүүхэдэд боловсрол хүртээх, хүүхэд багачуудын эрдэм мэдлэг суралцахад нь бүх бололцоогоо дайчлан ажилласаар ирсэн байна. Тэд Хятадын хүүхдийн төлөө гарамгай их хувь нэмэр оруулснаараа Хятадын нийгэмд маш их нэр нөлөөтэй байгууллага болон хөгжсөн байна. Хятад улсад Сун Чин Лин агсны сайн сайхан хүсэл эрмэлзэлийг биелүүлэхийн төлөө уг сан цагтай уралдан чармайж байна.