2010 оны дэлхий үзэсгэлэн яармаг Хятадын дорнод нутгийн Шанхай хотноо болно. Яармаг болоход бас гурван жилийн зай байгаа боловч Шанхай хот эртнээс идэвхтэй бэлтгэж өнөө төрөл бүрийн бэлтгэл ажил урагштай явагдаж байна.
2002 оны жилийн сүүлчээр Шанхай хот 2010 оны дэлхийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөөнд амжилт байгуулж, дэлхийн үзэсгэлэн яармаг анх удаагаа хөгжиж байгаа оронд болох гэж байна юм. Шанхайн дэлхийн үзэсгэлэн яармагийн ажлын төлөвлөгөөний дагуу, энэ жил бол дэлхийн үзэсгэлэн яармагт бүх талаар бэлтгэл хийхийн 2-р дахь жил мөн, өнөө бэлтгэл ажил ид явагдаж байна.
Шанхайн дэлхийн үзэсгэлэн яармагийн зохицуулах газрын дарга Жөү Ханьминь танилцуулж хэлэхдээ, Үзэсгэлэн яармагт оролцохоор бүртгүүлж байгаа байдлаас үзвэл, 200 –гаад улс орон Олон улсын байгууллагыг элсэн оролцуулахаар төлөвлөж байна. Хэрэв энэ зорилтыг биелүүлж чадвал энэ нь дэлхийн үзэсгэлэн яармагийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг тогтоох болно. Өнөө 125 улс орон болон Олон улсын байгууллага бүртгүүлээд байна. Энэ нь нэг талаар дэлхий дахин дахь Хятад улсын нөлөө өдөр ирэх тутам дээшилж байгаагаас болсон төдийгүй 2010 оны дэлхийн үзэсгэлэн яармаг нь " хотод амьдралыг нэн сайн сайхан байлгая " гэсэн тохирсон сайхан уриан дор болно. Үүний зэрэгцээ, Шанхайн үзэсгэлэн яармаг хөгжиж байгаа орнуудын оролцоход хөнгөлөлт үзүүлэх нь 2010 оны дэлхийн үзэсгэлэн яармаг дэлхий дахины өргөн дэмжлэг сайшаалыг хүлээж байгаагийн бас нэгэн шалтгаан мөн гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс хөгжиж байгаа орнуудын оролцоход зориулж 100 сая юаний сан гаргаж, үүнд нэгдүгээрт хөгжлөөр дааруухан хөгжиж байгаа орон, хоёрдугаарт дунд бага орлоготой хөгжиж байгаа орнуудыг хамруулах болно. Ийм хоёр зүйлийн орон дэлхийд нийт 114 бий, Хятад улс энэ 114 улс оронд үзэсгэлэнгийн танхимыг үнэ төлбөргүй олгоно. Энэ оны сүүлч гэхэд оролцох орны тоо 170 гаруйд хүрэх төлөвтэй байна. Зорчигчдын талаар гэвэл, 2010 оны Шанхайн үзэсгэлэн яармагт даврхардсан тоогоор 70 сая хүн оролцох жишигтэй байна гэжээ.
Үүний зэрэгцээ дэлхийн үзэсгэлэн яармагийн хүрээлэнгийн дэд бүтэц, орд талбай, иж бүрэн төхөөрөмж зэргийг ч өнгөрсөн оноос байгуулж эхэлсэн байна. Урьдчилсан тоцоогоор 2009 оны сүүлийн хагас жилд бүхнээрээ байгуулж дуусах болно.
2010 оны дэлхийн үзэсгэлэн яармагийн хүрээлэн нь Хуан Пүжян мөрнийг сундлан хоёр хөвөөнд 5.28 хавтгай дөрвөлжин километр талбай эзлүүлэхээр төлөвлөж байгаа асар их төлөвлөгөөг Олон улсын үзэсгэлэн яармагийн газар үнэлэн дэмжиж байна.
Төлөвлөгөөний дагуу, үзэсгэлэн яармагийн район дахь 18 мянга гаруй айл өрх, 300 орчим үйлдвэр аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх юм. Үүний дотор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх нь эхний бүлгийн бэлтгэл ажлын хамгийн бэрхшээлтэй ажил байлаа. Талуудын хүчин чармайлтаар өнөө оршин суугчид нүүн гарч уг төлөвлөөгөөний хамгийн өмнө үр өгөөжийг нь хүртэгч болсон байна. Энэ жил 50-тай хатагтай Жан Жиньлю долоон ам бүл 78 ам метр талбайтай орон сууцанд сууж байсан юм. Шинэ орон сууцны байшинд ороод 170 гаруй ам метр талбайтай өрөөнд суух болжээ. Бид өөрийн чадлаар ийм байшинг худалдан авах юм бол арван хэдэн жил чармайх хэрэгтэй л дээ, өнөө дэлхийн үзэсгэлэн яармаг ажиллуулах боломжоор нэг л дээр орчин үеийн түвшинд хүрсэн гэж тэр баяртайгаар хэлж байна.
Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлаас гадна, хуучин аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх нь бас ч хүндрэл ихтэй ажил юм. 1913 онд байгуулагдсан Пү Дүнгийн хар төмөрлөгийн аж үйлдвэр, 140 гаруй жилийн түүхтэй Жян Наний онгоцны үйлдвэр зэрэг том жижиг хэдэн зуун үйлдвэр аж ахуйн нэгжийг нүүлгэх шаардлагатай юм.
Одоогийн байдлаар, Яармаг байрлах газраас нүүж гарах шаардлагтай аж ахуйн нэгжийн 95 хувь нь нүүж гарсан байна . Шанхай хотын орлогч дарга Ян Шюн Шанхайн бэлтгэл ажилд сэтгэл ханамжтай байна. Үзэсгэлэн яармагийн бэлтгэл ажил урагштай болж байгаа нь нэгд улс орон чухалчлан үзэж, Олон улсын хамтын нийгэмлэг халуун урамтай угтан дагаж байна. Хоёрт бүх Хятадын ард түмэн, Шанхайн иргэд бүх хүчнээрээ дэмжиж байгаагийн ач тус юм гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|