Бие эрүүл байх нь урт наслахын угтвар нөхцөл юм, өөрийн биеэ өөрөө сувилах бол эрүүл саруул байхын баталгаа мөн, үндсэндээ цагаан хоол идэх, өдөр бүр явган алхах, санаа сэтгэл тайван явах нь бие сувилалтын гурван их үндэс суурь юм.
1. Үндсэндээ цагаан хоол идэж байх:
Цагаан хоол идэх нь эрүүл чийрэг байхын бодисын суурь байгаа юм, хоол хүнсний зүй зохистой бүтэц нь голдуу ургамлын чанартай зүйлс байдаг. Ургамлын зүйлст амьд бодист дутагддаг биологийн идэвх бүрэлдэхүүн агуулагдаж байдаг, эдгээр бодис нь дархлаажуулах механизмийг зохицуулах исэлдэл, бактерийг эсэргүүцэх, биеийн бичил элементийн эргэлтийг сайжруулах, хавдрын дайралтаас сэргийлэх зэрэг олон төрлийн чадавхтай бөгөөд бас амьтны гаралтай хүнсний зүйлсийн биед муу нөлөө үзүүлэхээс зайлсхийж эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг байна. Цагаан хоол идэхээр гол болгоно гэдэг нь хоол хүнсний бүтцийг дөхөмчлөнө гэсэн үг биш, харин хүнсний зүйлсийн бүтэц нь олон янз байхыг нэн анхаарах хэрэгтэй юм.
Будаа гурил зэрэг гол хүнсний зүйлийг идэхээс гадна төмсний төрөл зэрэг элдэв амууг ч идэж байх хэрэгтэй юм. Хоёрдугаар хоолондоо буурцгийн төрөл, хүнсний зориулалттай бактери, далайн замаг зэргийг багтаах хэрэгтэй. Мөн өдөр бүр нэг өндөг идэж, аяга сүү уухыг баримталж, бас зохих хэмжээний мах, загас идэж, шим тэжээлээ тэнцвэртэй байлгахыг эрхэмлэх хэрэгтэй юм.
2. Өдөр бүр явган алхах:
Хөдөлгөөн хийх бол эрүүл мэндэд тустай хамгийн сайн арга юм. Зөвхөн сайныг идээд хөдөлгөөн хийхгүй бол таргална, ходоодондоо хоолгүйгээр хөдөлгөөн хийх гэх нь өдрийн зүүд л юм, дэмий идэж, балай хөдлөх нь биед тун муугаар нөлөөлдөг, идэх уухаа зохицуулаад дэг журамтай хөдөлгөөн хийх нь чухам эрүүл мэндэд тустай юм.
Хүн төрөлхтний хувьсал нь хоёр хөл дээрээ зогсож, явж чадах болсноос эхэлсэн юм, алхаж явах нь нэг зүйлийн дайвагнах хөдөлгөөн юм, ингэхэд бүх биеийн булчин зохицолтой ажиллаж, цусны эргэлтийг ахиулдаг. Өнөөгийн нийгмийн орчин үеийн байдалд, хүмүүсийн хоёр хөлний хөдөлгөөн багасч өдөр тусмаа хвуьсах байдалтай болж байна, иймээс хоёр хөлний хөдөлгөөнийг нэмэгдүүлж, хөгшин залуу бүгдээрээ өдөр болгон явган явж сэлгүүцэн алхахыг эрхэмлэж, биеийн байдлын дагуу хол ойр алхах, хурдан удаан алхахаа зохицуулж болно, ганцаараа алхахдаа дөрвөн зүг найман зовхисын байдлыг ажиглан олон юм ургуулан сэтгэж, олуулаа хамт алхахдаа яриа хөөрөө дэлгэж үзэл бодлоо солилцож, санаа сэтгэлээ тайвшруулж болно, ингэх нь биеийн эрүүл мэндэд тун ашигтай юм.
3. Санаа сэтгэл тайван байх:
Санаа сэтгэл тайван байх нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг, биеийг сувилах сэтгэлийг засахуй дур амуй, санаа сэтгэл амгалан тайван байваас аз жаргал тэр буюу.
Нэр ашгийн хойноос хөөцөлдвөл ядаргаатай, ходоодоо татаад хорголоо тоолбол түвэгтэй, олох алдахыг тооцоод байвал үйлтэй, орчлонд шалтаж олонд гомдвол зовлонтой. Уул морийг зовооно, уур биеийг зовооно. Ер нь уурлах нь бусдын буруугаар өөрийгөө залхааж, бухимдах нь өөрөө өөрийгөө тарчилгаж байгаа хэрэг юм. Иймэрхүү янз бүрийн зүй бус сэтгэлийн хөдөлгөөн нь бие махбодийн дархлааг бууруулж, улмаар өвчин эмгэгийн эх үүсвэр болж, хүний биеийн эрүүл мэндэд хүнд ноцтой нөлөөлдөг байна. Хэрэг явдал тулгарвал тэвчээртэй байж, хэн хүнд ч сайхан сэтгэлтэй хандаж, баяр хөөртэй амьдрах бол хүн бүхний жаргал юм.\Л.Буянтогтох орчуулав\
|