• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-05 16:00:50    
Хятадын төв нутаг гадаадын бизнесменүүдийн анхаарлыг татаж байна

CRI

     5-р сарын эхээр Хятадын төв нутгийн хөрөнгө оруулалт худалдааны 2-р яармаг Жэн чжөү хотод болсон. Уг яармагт дэлхийн 300 гаруй аж ахуйн нэгж оролцсон. Өнөө Хятадын төв нутаг гадаадын бизнесменүүдийн анхаарлыг ихээхэн татаж байна.

     Хятадын төв нутагт Шаньши, Аньхүй, Жянши, Хэ нань, Хүвэй, Хү нань зэрэг 6 муж хамрагдаж байна. төв нутгийн нутаг дэвсгэрийн нийт талбай нь 1 сая 28 мянган хавтгай дөрвөлжин км, 360 сая хүн амтай. Тус бүс нутаг баялаг нөөцтэй, хүн ам олон, Хятадын зүүн баруун өмнөд умартын зам харилцааны уулзар газар болно. Хятадын үр тариа, эрчим хүч, түүхий материалын үйлдвэрлэл болон гаргах бааз газар болно. Сүүлийн жилүүдэд төв нутгийн эдийн засаг маш түргэн хөгжсөн байна.

     Тус яармагт оролцсон Индонезээс Хятадад суугаа элчин сайдын Яамны эдийн засгийн газар ажиллаж байгаа Арифианто бол анх удаагаа Хятадын төв нутагт ирж байгаа болно. Тэрээр Жэн чжөү хотын хөгжлийг хараад бахархаж байна. Тэрээр хэлэхдээ: бид энд ирэхээс өмнө эндхийн хөгжлийг тааруухан гэж бодож байсан. Жэнчөү хотыг хараад маш түргэн хөгжиж байгааг ойлголоо гэжээ.

     Германы Сверин хотын дарга Клаусенд Жэнчжөү хотын хөгжил сайхан сэтхэгдэл төрүүлжээ. Тэрээр хэлэхдээ: би Жэн чжөү хотод гуравдахь удаагаа ирж байна. Өдөр сарын хооронд шинэтэн өөрчлөгдөж байгаа Жэн чжөү хот аятай сайхан сэтгэгдэл төрүүлэв гэжээ.

     Клаусен энэ удаа Хятадад ирсэн нь Германы Сверин хотын нисэх онгоцны буудал болон Жэн чжөү хотын нисэх онгоцны буудлын хамтын ажиллагааны төслийг ахиулах гэсэн болно.

     Уг яармагийн хугацаанд болсон үндсэн дамнасан нэгтгэлүүдийн худалдан авах хэлэлцээгээр тохиролцсон мөнгөний хэмжээ нь 850 сая юаньд хүрсэн байна. Урилгаар очсон Хятадын ба гадаадын бизнесменүүд тоноглол үйлдвэрлэх, нүүрс химийн аж үйлдвэр, авто машины эд анги, эрчим хүч, түүхий материал, газар тариалангийн бүтээгдхүүн малын ашиг шимийг боловсруулах, аялал жуулчлал зэрэг агуулгаар 10 мянга гаруй тендер зарласан байна.