• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-05 16:27:47    
Бээжингийн шинжлэх ухаан техникийн 10-р яармаг

CRI

     Хоол хийж чадах робот, нэг литэр ус хэрэглэвэл цэвэрхэн болчдог зорлон, фото зургийг шууд компьютер дамжуулчихадаг зураг зурах электрон самбар зэргийг саяхан өндөрлөсөн Бээжингийн шинжлэх ухаан техникийн 10-р яармаг дээр сурвалжилагч ойлгож мэдлээ.

     Шинжлэх ухаан техникийн үзэсгэлэнгийн ордонд хоол хийж чаддаг роботын дэргэд хүмүүс цугларч байлаа. Тайлварлагч хатагтай Чэн Фангийн танилцуулснаар, хүнсний ногоог тогоондоо буюу тусгай саванд хийсний дараа энэхүү робот нь автоматаар хуураж хайрах ажилыг гүйцэтгэх болно. Түүний үндэс бол компьютер уридчилан тохируулсан хоолын байдал, үнэр амтыг үндэслэн дулааны дагуу автоматаар халуулж, үнэр амтыг нь тохируулан, урвуулж хайрах ажилыг хийдэг байна. хэрэв өөрийн биедээ зориулан үнэр амтыг нь тохируулахад хүрвэл халууны хэмжээг тохируулж болох бөгөөд үнэр амтын үзүүлэлтүүдэдийг өөрчлөж болдог. Одоо уг робот нь хэдэн зуун төрлийн хоол хийж чаддаг болжээ.

     Бид компьютердээ төрөл бүрийн зууш, хоолын цээсийг сануулчихсан, хэрэв чи аль хоолд нь сонирхолтой бол түүнийгээ гаргаж, цуу жянийг нь автоматаар тохируулдаг юм. Та өөрөө ногоогоо хийвэл болчихоно. Хоолныхоо системийг гарган хэрэгжүүлвэл болчихоно шуу.

     Уг роботын компьютерийн программ нь их дөхөм бөгөөд амархан ажиллуулдаг. Мяхан хоол болгоход 7-8 минут хэрэгсэдэг. Ногоог бол 3 минутад болгочихдог, нутаа тосгүй бөгөөд байгал орчинд хор нөлөөгүй юм гэж Чэн Фан бас танилцууллаа.

     Бээжин хотын иргэн ноён Жэн Хүн энэ роботыг үзснийхээ дараа маш бахархаж, энэ бол миний үзсэн хамгийн сонирхолтой үзмэр болно.

     Би урд нь яг мэдээгүй, шинэ мөртөө дөхөм байж, их моод юм. Энэ нь хүнийг хоол хийхээс чөлөөлөж болно гэсэн үг. Шинжлэх ухаан техник хөгжөөд энэ хэмжээ хүрчихэвэл өнгөрсөнд хүний хийж байсан ажлыг машин мехник хийж болно. Залуучуудад авч хэлвэл их сайн юм байна. өглөө ногоо цагаагаа бэлдээд явчихавал үдэд бэлэн хоол олоод идэчихэнэ.

     Ноён Жэн Хүнгийн хэлсэнчнээр, шинжлэх ухаан техникийн хөгжил нь хүн төрөлхтөний амьдралд маш их өөрчлөлт авчирсан. өнгөрсөнд санаанд ч байгаагүй зүйл одоо бодит явдал боллоо. Ноён Жэн Хүн шинжлэх ухаан техник ардын амьдралд ойртоход маш итгэл дүүрэн байж, одоо үзэсгэлэнд тавьсан үзмэрүүд эрт оройгүй айл гэрт орно гэж яриж байлаа.

     Энэ удаагийн Бээжингийн шинжлэх ухаан техникийн яармаг нийт 10 үзэсгэлэнгийн ордонтой байж, үзмэрүүд нь 2008 оны олимптой холбоотой техник, тоног төхөөрөмж, орчил эдийн засгийн техникийн бүтээгдэхүүн нь үзэгчид олны сонирхолыг ихэд татаж байлаа. Үзэсгэлэн нь хүмүүсийн амьдралтай нягт холбоотой шинжлэх ухаан техникийн бүтээгдэхүүнийг хуран цугларуулсан учир хүмүүсийн анхааралыг ихэд татасан юм.

     Хятадын дорнот нутгийн Жянсу мужаас Бээжинд төрөл саднаа эргэн үзэхээр ирсэн ноён Чэн Пэн анх удаа шинжлэх ухаан техникийн яармагтай танилцаж байгаа болно. Тэрээр хэлэхдээ, би хэд хэдэн ордноор орож үзсэн, маш гүнзгий суугдал үлдээлээ, гэвч миний хамгийн их сонирхосон зүйл бол бидний амьдралтай нягт холбоотой техникийн бүтээгдэхүүн болно.

     Би гурван ордноор орож үзлээ, гүнзгий суугдал өгсөн зүйл бол бидний амьдралтай нягт холбоотой үзмрүүд болно, үүнийг үзсний дараа өдөр дутмын амьдрал дундаа хэрэглэхийг бодож болох юм.

     Эрхэм сонсогчид оо та бүхэн ноён Чэн Пэнгийн хэлэж байгаа үзмэрийг санаандаа авсан уу? Тэр нь даруй 1 литэр усаар цэвэрлэдэг механик зорлон болно. Тэр нь энгийн зорлонтой адил байж, нэг гар илүү байгаа дэдүй юм. Ажиллуулах үед тагийг нь өргөж байгаад 1 литэр ус хийж, усны төвшний зөрүүгээр цэвэрлэдэг юм. Түүнийг судлан бүтээгчийн нэг ноён Жи Пейшин хэлэхдээ, иймэрхүү зорлон нь усан сав гэж байхгүй, ус их хэмнэдэг юм.

     1 литэр усаар цэвэрлэж болох юм. Бас үнэр танар гэж байхгүй. Энэхүү салбарт нэлээд тэргүүний зүйл болох юм. Энэ зорлон нэгэнт марк авахаар өргөдөл өгөөд байна.

     Өөр нэг үзэсгэлэнд гойд сайхан хөгжим болон тэнд цугларсан олон хүн сурвалжилагчын сонирхолыг таталаа. Нэг тавцан дээр хөтлөгч нь хүмүүст электрон зургийн самбарыг танилцуулж байлаа.

     Электрон зургийн самбарын бүтц нь их дөхөм, цагаан самбар, энгийн нэг бал байлаа. Хан Ван техникийн хувьцаат компаний ноён Лү Хаочиан танилцуулж хэлэхдээ, үүнийг компьютерээр зураг зурах дуртай хүмүүст зориулсан юм. Зургийн самбарыг компьютерт залгаж, утасгүй мөртөө батрейгүй балаар зурвал, зурсан зураг нь компьютерийн дэлгэцэн дээр даруй харагдадаг.

     Энэ бал, зургийн самбар хооронд ямарч утас шөрмөс байхгүй, тэр нь зөвхөн балын үзүүр болон самбарын чийпийн соронзон үйлдэлээр зураг зураж байдаг.

     Олон үзэгчид дээд техникийн татах хүчинд татагдаж, дэлгэцний өмнө сууж энэ зургийн самбаргаар зураг зураж үзэж байлаа. 65 настай Вэй Ган өөрийн сэтгэгдлээ хэлэхдээ,

     Их сонин байна. Компьютерийн хулаганаар зураг зурахад санаагаар болдоггүй. Энэ балыг хэрэглэхэд маш дөхөм. Би өөрөө зураг зурах дуртай, дээд техникийн талаар ч сонирхолтой байдаг. Би жил болгон шинжлэх ухаан техникийн үзэсгэлэнтэй танилцаж байдаг. Энэ жил дээд техникийн бүтээгдэхүүн их олон байна. Шинэ зүйл олон байна гэжээ.