Настан Жан Ваньвэнь энэ жил 67 настай, тэтгэвэртээ аль хэдийн гарсан боловч гэрийн багш хийх дуртай, амьдралын хүндрэлтэй гэр бүлийн хүүхдэд туслан хичээл номыг нь нөхөж өгдөг.
Жан гуай өнгөрөгч зууны 60-аад оны үед Хятадын нэрт их сургууль – Шанхайн Фүдан их сургуулийг төгсөж, Ганьсү мужийн Ганьнаний Түвд Үндэстний Өөртөө Засах Тойрог болон Ланьжөү хотод багшилж байжээ. Тэтгэвэртээ гарсаны дараа тэрээр цагаа амарч цэнгэхэд зарцуулаагүй, бие гайгуй байгаа цагтаа сурсан мэдсэн зүйлээ бусад хүнд тусалж, ялангуяа амьдралын бэрхэшээлтэй хүүхдэд туслах юмсан гэж бодоод үнэ төлбөргүйгээр гэрийн багш хийж эхэлсэн байна.
Сурвалжилагч түүнтэй уулзах үед тэрээр хэдэн хүүхдэд хичээл орж байлаа. 10-аад квадрат метрийн өрөөнд гурав дөрвөн хүүхэд түүнийг тойрон суугаад хичээл тайлбарлуулж, их шимтэй сурч байлаа. Жан гуайн санчигийн үс нь бууралтсан боловч хүүхдүүдтэй хамт байхдаа маш цог золбоотой харагдаж байлаа.
Жан гуай долоо хоногтоо дөрөв удаа хичээл ордог. Хүүхдүүдэд хичээл ороход дөхөмийг бодож тэрээр тусгайлан өрөө байр түрээсэлж хичээлийн байр болгосноор энэ өрөө нь 10-аад хүүхдийн нэг ёсны сургууль болжээ. Дунд сургуульд сурдаг эдээр хүүхэд цөмөөрөө ядуу айлын хүүхэд бөгөөд Жан гуай тэд нараас сохор мөнгө ч авдаггүй юм байна.
Жан гуайн гэрийн багш хийснийг 4 жилийн өмнөөс ярих хэрэгтэй юм. Тэр үед Жан гуай гэртээ Ван Жи гэдэг хүүхдэд хичээл ордог байжээ. Ван Жигийн аав нь нас барж, ээж нь цэвэрлэгчийн ажил хийж хэдэн зуун бор мөнгө олж амь зуудаг байжээ. Энэ хүүхдийг Жан гуай гүнээ өрөвдөж, түүнд сайн дураасаа хичээл нөхөдөг болсон байлаа. Жан гуай хэлэхдээ,
Амьдралын бэрхэшээлтэй хүүхдийг би их ойлгодог, намайг бага байхад манай гэрийн амьдрал их хүнд байснаас болсон уу, би ийм хүүхдийг хараад их өрөвддөг. Мөн тэгээд намайг эхлээд гэрийн багш хийж байхад надаас сурч байсан хүүхэд цөөн, дахиад нэг хоёр ирсэн ч нэг их ажил биш байсан юм. Ийм байдалд би хамгийн түрүүнд ядуу айлын хүүхдийг илүү бодох болсон гэжээ.
Тэр үеэс Жан гуай үнэ төлбөргүйгээр гэрийн багш хийх болсон бөгөөд хаядаа өөрийнхөө мөнгөөр хүүхдүүдэд хоол будаа, бичгийн хэрэгсэл авч өгдөг учраас хүүхдүүд түүнийг өвөө гэж дотончилдог болсон байлаа.
Жан гуайн өгөөмөр сэтгэл, уйгагүй хүчин чармайлтыг хүүхдүүд гомдоогоогүй, Жан гуйн олон жил багшилсан баялаг туршлагтай, заах ярих нь маш уян хатан учраас түүнээс сурдаг хүүхдийн хичээл ном их сайн байж, хэдэн хүүхэд нь ангидаа түрүүлж байлаа. Багш хүн бол ном зааж, хүнийг хүмүүжүүлдэг, багш ямар байна, сурагч нь ч тийм байдаг гэж Жан гуай ярьж байлаа.
Юй Жя уул нь их дүрсгүй хүүхэд байж, шалгалтад дандаа ундаг байжээ. Дараа нь Жан гуайг дагаж сураад жил болоогүй хичээл ном нь овоо болсон байлаа. Юй Жя хэлэхдээ,
Уул нь мэдэхгүй байсан их олон юмыг Жан багшаас сурч, хичээл номдоо гайгуй боллоо. Жан багш маш халуун дотно, их сайн хүн. Ядуу амьдралтай айлын хүүхдэд Жан багш ундаа авч өгч, хамт хоол иддэг гэжээ. Жан гуай хүүхдэд хичээл орохдоо хатуу багш боловч хичээл буубал өвөө шиг байдаг. Хүүхдүүд энд ном сурхаас гадна бас Жан гуайн бие дээрээс хүнд тусурхаг сайхан сэтгэлийг ойлгож мэддэг. Заах аргын талаар Жан гуай өөрийн гэсэн өвөрмөц арга туршлагтай, хүүхдүүдийн сурах урмыг хөгжөөж, өөрөө сэтгэх чадлыг нь нэмэгдүүлдэг байна.
Ийм өндөр настай байгаад юуны төлөө ингэж байгаа бэ ? гэж өөрийнхэн хөгшин нь болон 90 настай аав нь хая түүнд дургүй үг хэлдэг байлаа. Гэтэл тэр өөрөө ингэж боддоггүй, багш болсон хүний үзсэн харсан юм их, цуглуулсан ном бичиг, материал ихтэй, үүнийгээ хүүхдүүдэд өвлүүлж үлдээх нь зүйтэй гэж тэр үзэж байлаа.
Хүний хамгийн их хүсэл тэмүүлэл бол сэтгэл санаа өөдрөг ханхалуун байх явдал байх ёстой, сэтгэл санаа өөдрөг байх юм бол нас өндөр болсон ч эрүүл мэнд, аз жаргалтай байж чадна гэж Жан гуай үздэг юм байна.
Миний амьдрал дажгүй, өөр ямар нэгэн төлөвлөгөө ч байхгүй, над машин хэрэггүй, гадаадад явах дургүй, хүүхдүүд ч бие таачихсан, надад их мөнгө хэрэггүй. Хүмүүс одоо илүү хэдэн жил амьд явахыг хүсдэг болсон, илүү хэдэн жил амьд явяа гэвэл хагийн чухал нь сэтгэл санааны амьдрал, сэтгэл санаа амар тайван, өөдрөг байх хэрэгтэй. Хүүхдүүдийн хичээл ном сайн болох тутам би баяртай байдаг гэжээ.
|