• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-06 20:55:43    
ХОУР-гийн зарлан явуулсан уралдаанд Архангай аймгийн сонсогч С•Баатар тусгай байр эзэллээ

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт анд найз нар аа. Хятадын Сы чуань мужийн захиргаа болон манай радиогоос зохион явуулсан "Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" мэдлэгийн асуулт хариултын уралдааныг ХОУР нь 2006 оны 11-р сарын 15-ны өдрөөс 2007 оны 4-р сарын дуустлах хугацаанд радио долгион болон сүлжээний нэвтрүүлэг буюу онлайнаар зарлан явуулсан байна.

     Манай радиогийн урьд урьдын зохион явуулж байсан асуулт хариултын уралдаантай адилаар бид уралдааны таван цуврал мэдээлэл болон цуврал мэдээлэл бүрийн ард нь уралдаанд холбогдсон хоёр асуулт тавьж, радио сонсогч сүлжээ хэрэглэгчдээсээ хариулуулсан байна. Уг мэдлэгийн уралдаан зохиогдсон хэдэн сарын турш, бид Монгол улс болон Буриад улс, Хятадын Өвөр Монголын радио сонсогч сүлжээ хэрэглэгч нараас олон сайхан хариулт авсан байна. Манай сонсогчийн хамгийн өндөр настай нь 80 насыг зооголж яваа ахмад буурал байж, хамгийн бага нь 8 настай сурагч хүүхэд байна. Маш олон сонсогч уралдааны хариултаа нарийн нямбай бичиж бас олон сайхан зураг хавсаргасан байлаа, олон олон сонсогч нар энэ уралдаанд сайн оролцохын тулд, бичиг материал цуглуулан, ном сэтгүүл уншиж, мэдлэгээ тэлсэн бөгөөд, энэ мэдлэгийн уралдаанд тэд хариуцлагатай хандсан явдалд манай редакцийнхан сэтгэл маш хөдөлсөн нь үнэн.

     Бид хариултаа ирүүлсэн сонсогчдын дотроос сугалаа хийх аргаар 1,2,3-р байранд 6 сонсогчийг шалгарууллаа. Тусгай байранд 1 сонсогчийг шалгаруулжээ, тусгай байр эзэлсэн сонсогчийг энэ сарын сүүлийн арав хоногт Хятадын Олон Улсын Радиогийн зардлаар Бээжингээр болон Сычуань мужиар жуулчлуулах болно. Түүнийг Хятадад айлчилж байгаа хугацаанд нь бид зураг сурвалжлага авч радиогоороо дэлгэрэнгүй мэдээлэх бөгөөд, манай радиогийн монгол хэлний сүлжээ болон "Цэнхэр долгион" сонин дээрээ холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлэх болно.

     Энэ уралдаанд оролцсон бүх сонсогч болон сүлжээ ашиглагч нартаа Монгол хэлний редакцийн хамт олон чин сэтгэлээсээ баярлан талархаж байгаага дахин илэрхийлж байна. Хойшид манай радио ийм мэдлэгийн уралдааныг жил бүр зохион явуулах тул, та бүхэн маань урьдынхтайгаа нэгэн адилаар идэвхтэй оролцож сайн амжилт тогтооно гэдэгт манай хамт олон найдаж байна.