• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-07 15:12:03    
Бүгд Найрамдах Руанда Улс

CRI

      Нутаг дэвсгэр: 26338 хавтгай дөрвөлжин км.

      Хүн ам: 2002 оны байдлаар 8 сая 130 мянга. Хуту (нийт хүн амын 85 хувийг эзэлнэ), Туши (нийт хүн амын 14 хувийг эзэлнэ), Тэва (нийт хүн амын 1 хувийг эзэлнэ) гурван үндэстэнтэй. Албаны хэл нь Руанда хэл, Англи хэл, Франц хэл, хэсэг оршин суугчид нь Свахили хэлээр яридаг. Оршин суугчдын 45 хувь нь Катулик шашин шүтэж, 44 хувь нь балар эртний шашин шүтэж, 10 хувь нь Христосын шинэ шашин шүтэж, 1 хувь нь Лалын шашин шүтдэг.

      Нийслэл: Кигали, 2002 оны байдлаар 750 мянган хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм нь 19 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Паул Кагаме, 2000 оны 4-р сарын 17-ны өдөр тушаалд орж, 2003 оны 8-р сарын 25-ны өдөр албан ёсоор сонгогдож, мөн оны 9-р сарын 12-ны өдөр тангараг өргөв.

      Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 7-р сарын 1-ний өдөр. Чөлөөлөлтийн өдөр – 7-р сарын 4-ний өдөр.

      Ерөнхий байдал: Африкийн төв зүүн хэсгийн дэлхийн бүслүүрийн өмнө талд байдаг далайн гарцгүй орон. Зүүн тийшээ Танзанитай, өмнөш Бурундитай, баруун болон баруун хойт талаараа Киссас нийслэлтэй Конготой тус тус хил нийлэж, хойт талаараа Угандатай хөршилж байна. Ихэнх нутаг нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай. Зүүн Африкийн өндөрлөгт байгаа учраас цаг агаар нь сэрүүн тааламжтай, жилийн дундаж агаарын хэм нь 18 хэм.

     16-р зуунд Тушичууд феодалын вант улс байгуулав. 1890 онд Германы зүүн Африкийн ивээлдээ авсан газар болсон байна. Дэлхийн 1-р дайны дараа Белги удирдах хүмүүсийг нь тохоон томилж байв. Дэлхийн 2-р дайны дараа Белги нь НҮБ-ын найдлагаар удирдах болов. 1962 оны 7-р сарын 1-ний өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, бүгд найрамдах улс байгуулав. 1973 оны 7-р сарын 5-ны өдөр 2-р бүгд найрамдах улс байгуулав. 1990 оны 10-р сард Угандад цагаачилж байсан Туши үндэстний дүрвэгсэдийн байгууллага – Руандагийн эх оронч холбоо нийгээд Хутучуудын засгийн газрын цэрэг иргэний дайн хийж эхлэв. 1991 оны 6-р сараас олон намт тогтолцоо хэрэгжүүлэв. 1994 оны 4-р сарын 6-ны өдөр Хуту үндэстэний ерөнхийлөгч онгоцны ослын улмаас нас барснаас болж, иргэний дайн нь шат өгссөн бөгөөд их хядлага гарч, Тушичууд болон зөөлөвтөр байр суурь бүхий Хуту үндэстний сая шахам хүн алагдав. Мөн оны 7-р сарын 19-ний өдөр Руандагийн эх оронч холбоо ялж, засгийн эрхийг гартаа авав. \М.Цэцэн бэлэтгэв\