• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-07 16:13:21    
Гүй жөүгийн "үндэстний экологийн музей"

CRI

     Хятадын баруун өмнөд нутгийн Гүй жөү мужид 48 үндэстний цөөнхийхөн аж төрөн амьдарч байдаг юм. Гүй жөү мужийн засгийн газар үндэстний цөөхүүлүүдийн онцлогийн дагуу хүрээ хашаагүй 4 том музей байгуулж, дотоод гадаадынханд үндэстний цөөнхүүдийн өвөрмөц соёл болон зан зуршлыг харуулж байна.

     Өнөө Гүй жөүд үндэстний цөөнхийн экологийн музей 4 байна. Энэ нь үнэндээ үндэстний цөөнхийн экологийг хамгаалах бүс юм. Эдгээр үндэстний цөөнхийн экологийн район болгонд бүр нэг үндэстэн цугларан сууршиж байдаг. Эдгээр музейд үзмэрийн индэр, үзмэр гэх зэрэг зүйл байхгүй. Аянчин жуулчид шууд л тосгонд орж, тухайн нутгийн ард иргэдийн зан зуршилтай танилцаж, соёл, барилга байгуулалтыг сонирхдог.

     Жүй жөүд хамаг анх байгуулсан үндэстний цөөнхийн экологийн район бол Хятад Норвайгийн хамтран байгуулсан музей юм. Энд Мяо үндэстэн төвлөрөн сууршдаг. Хоёр дохь нь Дүн үндэстний төвлөрөн суугаа байгалийн дархан цаазтай район болно. Үүнээс гадна Бү и үндэстний тосгон, Лүн лигийн эртний тосгон гэж хоёр байгалийн дархан цаазтай тосгон байдаг юм.

     Мяо үндэстэн төвлөрөн сууршиж байгаа Хятад Норвайгийн 1998 онд хамтран байгуулсан Сүө гагийн экологийн музей нь 120 гаруй хавтгай дөрвөлжин км талбайтай. 4000 гаруй хүн амтай юм. Энэ газрын мяочууд гэзгээ үхрийн эвэр шиг мушгиж боодог болохоор хүмүүс тэднийг эвэртэй мяочууд гэж нэрлэж дассан юм байжээ. Уламжлал яриагаар бол эрт дээр үедээ энэ газрын Мяочууд ой тайгын зэрлэг амьтныг айлган сүрдүүлэхийн төлөө толгой дээрээ амьтаны эвэр шиг зүйлийг дарайлган сэрийлгэж зүүдэг байснаа хожим нь чэмэг зүйл болгон заншсан гэдэг. Тэд нар гэзгээ их урт ургуулдаг болохоор олонхи нь 3 метр орчим урт гэзэгтэй аж. Ингээд гэзэг болон толгой ороосон даавуутайгаа нийт 2 км орчим хүнд байдаг гэнэ. Тэгээд энэ нь тухайн газрын хүмүүсийн онцлог болж хүмүүс тэд нарыг эвэртэй мяочууд гэж нэрэлдэг болсон байна.

     Энэ музей нь Хятадад төдийгүй Азидаа экологийн анхны музей болсон юм байна. Энэ газрынхан уламжлалт үйлдвэрлэл амьдралын зан зуршлаа өөрчлөөгүй хэвээрээ бөгөөд давууг лаадаж будахдаа маш авьяаслаг юм. Мөн дуу бүжиг, хувцас гоёлолоороо дэлхийн гайхамшиг гэгдэж байгаа аж.