2008 оны Бээжингийн олимпийн үеэр, зарим тэмцээний төрлийг Бээжинд байгаа жургаан их сургуулийн биеийн тамирын ордонд зохион явуулах болно. Үүний дотор 4 нь шинээр байгуулсан биеийн тамирын ордон байж, тэдгээр нь тус тус Бээжингийн их сургуулийн биеийн тамирын ордон, Бээжингийн аж үйлдвэрийн их сургуулийн биеийн тамирын ордон, Бээжингийн хөдөө аж хуйн их сургуулийн биеийн тамирын ордон, Бээжингийн шинжлэх ухаан техникийн их сургуулийн биеийн тамирын ордон болно. Хэдэн арван жил, цаашлаад зуун жилийн түүхтэй болсон хуучин сургуулууд нь ямар байдлаар олимпийн наадмыг угтах уу, олимпий наадмын дараа эдгээр сургуульд ямар нөлөө үзүүлэх нь хүмүүсийн анхаарал тавиж байгаа асуудал юм.
Сургуулийн биеийн тамирны ордныг бариж дуусгавал бид ширээний теннисийн спортын дэлхийн хамгийн сайн ордонттой болох болно гэж Бээжингийн их сругуулийн сурагчид омог бахдан хэлж байлаа. 2008 онд олимпийн наадмын ширээний теннесийн тэмцээнийг Бээжин их сургуульд зохион явуулах болно. Бээжин их сургуулийн ширээний теннисийн ордныг 2005 оны 7-р сарын 19-ний өдрөөс бариж эхэлсэн бөгөөд энэ ордон нь 6000 суудал болон 2000 түр суух суудлын багтаамжтай юм.
Уг ордны дэргэд очиж үзсэн хүн бол ийм нэгэн байдлыг анзаарсан байж магадгүй. Тэгш дөрвөлжин хэлбэртэй ордны зүүн өмнөд өнцөг нь дутаж, 7 эртний мод болон жижиг хашаатай газрыг гаргасан байлаа. Урьд нь төлөвлөж байснаар, энэ хэсэг газрыг мөн янзаар нь нэн уужуу газарт нүүлгэх гэсэн юм, хожим нь холбогдох архивыг шалгаж үзэсний дүнд, энэ хашаа нь 200 гаруй жилийн өмнөх чин төрийн нэлээд том хэмжээтэй цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг нь болохыг мэдээд, түүхийн дурсгалт зүйлүүдийг хамгаалах зорилтоор ингэж барижээ.
Бээжин их сургуулиас гараад, дөрөвдүгээр тойрог замын зүүн өмнөд хэсэгт хүрэхэд, өдөн бөмбөгийн хэлбэртэй хавтгай дугуй барилга харагдах болно. Энэ нь Бээжингийн аж үйлдвэрийн их сургуулийн биеийн тамирын ордон болох юм. 2008 оны олимпийн наадмын үеэр, өдөн бөмбөгийн тэмцээн болон уран гимнастикийн тэмцээнийг энд хийх болно. Энэ ордныг 2005 оны 6-р сарын 30-наас бариж эхлэн, 7500 суудлын багтаамжтай юм.
|