Африкын орнуудад Олимпийн наадмыг зохион байгуулах нөөц хүч байгаа. Хэзээ нэг өдөр Олимпийн наадам Африкын эх газарт зохиогдохыг би хүсч байна гэж Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Роге 5-р сарын 28-нд Намибид айлчлахдаа хэлсэн байна.
Намибийн мэдээлэх агентлагийн мэдээлснээр, Роге 28-нд Намибид нэг өдрийн айлчлал хийжээ. Африкын орон Олимпийн нэг удаагийн наадмыг зохион байгуулахад Олон улсын Олимпийн хороо хэрхэн туслах вэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийн тавьсан асуултад хариулах үе Роге дээрх үгээ хэлжээ.
Тэрээр хэлэхдээ: Өмнөд Африк 2010 оны дэлхийн цомын төлөөний хөлбөмбөгийн тоглолтыг зохион байгуулахаар өргөдөл дэвшүүлж амжилт олсон. Энэ талын нөөц хүчин Африкын орнуудад байгааг энэ нь харуулж байна. Африкын орнууд Олимпийн наадмыг зохион байгуулахаар өргөдөл дэвшүүлж амжилт олохыг би хүсч байна гэжээ.
Өмнөд Африкын Капе Тон хот 1997 онд 2004 оны Олимпийн наадмыг зохион байгуулахаар өргөдөл дэвшүүлээд амжилт олоогүй.
Роге Намибийн Олимпийн хороогоор айлчилж, Намибийн багачууд залуучуудын биеийн тамир спортын үйл хэрэгт туслан, 50 мянган ам доллар хадивлажээ. Үүний зэрэгцээ Намибийн тамирчид, дасгалжуулагчдад шагналын мөнгө олгож, спортын чадвартан бэлтгэхэд нь тусалжээ. Роге нарын зэрэг хүмүүс 5-р сарын 26-нд Лесотод нэг өдрийн айчилж, 50 мянган ам долларын хандивын мөнгийг Лесотогийн ерөнхий сайдад өөрийн гараар гардуулан өгсөн байна. Тэрээр бас орон нутгийн залуучуууд спортын төвийн тууз хайчлах ёслолд оролцсон байна.
Африк нь Олон улсын Олимпийн хорооны гол дэмжин тэтгэхээр тогтсон тив болно. Африкын эх газрын биеийн тамир спортын үйл хэргийг тэтгэн дэмжиж, хөгжүүлэх ёстой гэж Роге илэрхийлжээ.
|