• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-08 15:49:33    
Хятадын орчин үеийн нэрт зохиолч Хэ Жин-жи

CRI

      Хэ Жин-жи бол Хятадын орчин үеийн нэрт зохиолч бөгөөд мөн маш их нөлөө тусгалтай яруу найрагчын нэг нь юм. Өнгөрөгч зууны 50-аад онд зохиосон түүний уран зохиолууд нь одоо ч хүмүүсийн сэтгэлд гүнээ шингэж, уран зохиолд авьяастай үе үеийн залуу хүмүүсийг зоригжуулж байна.

      Та одоо Хятадын " буурал охин" гэсэн сонгодог дуурын хэсгийг сонсож байна. Энэ дуурын зохиолчын нэг нь Хэ Жин-жи юм. " Буурал охин" гэсэн үлгэр бол Хятадын орчин үеийн хамгаас нөлөө тусгал ихтэй уран зохиолын бүтээлийн нэг юм. Үүнтэй адил нэртэй дуур, кино, бээжин жүжиг, дуу бүжиг нь хэцнээн удаа тоглосон ч үзэгчид уйдахгүй сонгодог уран бүтээл болж банйа. " Буурал охин" гэсэн зохиолд ийм үлгэрийг бичсэн байна. Өнгөрөгч зууны 30, 40-ээд оны үед, газрын эзний хавчил дарлалаар, Ши-Эр гэсэн нэг охины аав нь Ян Байлао харсалтайгаар биеэ хорлож, Ши-Эр аргагүйн эрхээр ертөнцөөс тусгаарлагдсан гүн ууланд жугтан амь гарсан бөгөөд гал залуу насандаа өөдөн хар гижиг нь цул цагаан болсон байлаа. Сүүлээр нь ХКН-ын удирдсан ардын арми газрын эзнийг унагаж, Ши-Эр шинэ амьдралаа эхлүүлж, гүн уулнаас хүний ертөнцөд буцан ирсэн үлгэрийг бичсэн юм.

     " Буурал охин" гэсэн зохиолын үлгэр шиг ийм учрал өнгөрөгч зууны 30,40-ээд оны үеийн Хятад улсад цөөн бус тохиож байсан юм. Тэр үед Хятад улс хагас феодал хагас колонын нийгэмд байж, өргөн ард олны амьдрал маш хатуу бэрх байсан юм. Тухайн үед энэ зохиолыг бичсэн байдлаа эргэн санж, 83-тай Хэ Жин-жи маш сэтгэл догдлон хэлэхдээ,

     " Буурал охин" бол гайхамшигт үлгэр юм. Амьдралын үндэслэлтэй. Тариачдын дарлагдан мөлжигдэж байсан хувь заяа болон хуучин нийгмийн амьдралыг энэ үлгэрт харуулсан юм. Сүүлээр нь 8-р замын арми, КН ирж, тариачид эрх чөлөөтөй болов. Энэ үлгэр нь энэ талаараа маш утга агуулгатай. Бичихдээ би маш сэтгэл догдолж, өнгөрсөний хуучин нийгмийн хөдөө тосгоны гашуун зовлонт амьдралыг эргэн бодож, мөн би Янь-анд амьдарч байсан болохоор, тариачдын эрх чөлөөгөө эдлэсэн баяр баясгаланг бие сэтгэлээрээ мэдэрч байсан. Тийм болохоор уг зохиолыг бичихдээ нулмис асгаруулж, Ян Байлао өвгөн амиа хорлон, гаслан зовсон байдлыг бичихдээ би дуу тавин уйлсанаа одоо ч цээжилж байна гэжээ.

     Хэ Жин-жи 1924 онд Хятадын дорнод нутгийн Шандун мужийн Тай-эр жуаны ойролцоо Хэ жя-ёо гэсэн бяцхан тосгонд төржээ. Өнгөрөгч зууны 30-40-өөд онд Япон нь Хятадыг түрэмгийлсэн дайн дэгдээж, түүний нутаг нь Японы түрэмгийлэлин эсрэг дайны гол талбайн нэг байв. Тухайн үеийн Хятадын маш олон ард иргэдийн адилаар, залуу бага Хэ Жин-жи түрэмгийлэгчдэд хорсож, гэр нутгаасаа салан, Хятадын төв нутаг болон баруун хойд нутгийн Хубэй, Сь чуан зэрэг газраар тэнүүчлэн явсан байжээ. Энэ хугацаандаа тэрээр өөрийн үзсэн харсан зүйлээрээ бор материал болгож, яруу найраг бичсэн юм банйа. 1940 онд 16-тай Хэ Жин-жи ХКН-ын төв хорооны байрласан Ян-аньд ирж, Лү Шюний утга урлагийн дээд сургуульд суралцаж, уран зохиолын зохион бүтээх замаа жинхэнэ эхлүүлсэн юм.

     Уянгийн яруу найраг бол Хэ Жин-жигийн уран бүтээлийн төлөлөх чанар болох юм. Түүний уран бүтээлийн олонх нь ХКН-ын удирдагчийг магтан дуулж, 1949 онд шинэ Хятад улс байгуулагдсаны дараах нийгмийн амьдралд гарсан асар их өөрчлөлтөөр сэдэвлэн, түүнийг магтан дуулж, ард түмний дарлалаас ангижран төр гүрний эзэн болсон явдлыг харуулж байдаг байна. Зохион бичих аргын талаар Хэ Жин-жи ардын дууны урлагын хэлбэрийг бүрэн шингээн авсан байна. Жишээ татаж хэлхэд, 1956 онд бичсэн " Ян-андаа буцах нь" гэсэн туулис нь Шаншын ардын дунд өргөн дэлгэрсэн янагын дууны хэлбэрийг авч, Ян-андаа боровжуун мөртөө үнэнч хайр сэтгэлтэй байхаа илтгэн, Ян-ань хотын асар их өөрчлөлтийг харуулан, Ян-аны түүхийн алдар гавьяаг магтан дуулсанаар, маш их сэтгэл догдлуулам уран бүтээл болсон юм. " Хангинуулан дуульяа" гэсэн нөгөө нэг урт яруу найраг нь ч өнгөрөгч зууны тавиад оны эхэнд Хятадын ард түмний шинэ Хятад улсаа байгуулсаны дараах шинэ амьдралаа эхлүүлсэн аз жаргалт сэтгэл болон омогшилт сэтгэлийг ярианы үгээр илтгэсэн байна. Яруу найраг зохиохдоо яруу найрагч бологсод юний өмнө бодит амьдралыг биечлэн ойлгох хэрэгтэй гэж Хэ Жин-жи ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ

      Энэ хоёр яруу найраг бол миний үнэн сэтгэлийн дүрслэл, мөн бусад шүлэгүүд ч адилхан. Энэ хоёр яруу найрагтаа би хувьсгалд оролцсон үеийн дурсамжаа онцгой илтгэсэн, эх орон ард түмэндээ халуун хайртай байгаа урам сэтгэлгээ илтгэсэн юм. Сүүлээр нь " хангинатал дуулцгаяа" гэсэн яруу найрагаа бичихдээ, Хятадын ард түмэн имприализим, феодлизим, ноёнч каптлизмийг түлхэн унагааж, эрх чөлөөгөө олж, эзэн болсон баярт сэтгэлийг чин сэтгэлээр илтгэсэн юм гэжээ.

     Хэ Жин-жигийн уран бүтээлд одоо болтол хүн ардын дур сонирхол татсан " Нань ни вань", " эрх чөлөөгөө олсон баяр", " Гүйлиний уул усаны дуулал", " Сан мэн ся хавцлын дуулал", " баруунш зорчсон галт тэргэний цонх" " Хятадын октъябар" " 8-р сарын 1-ны дуулал" зэрэг цаг үеийн үйл явдлыг илрүүлэн магтан дуулсан уран бүтээлүүд байгаа юм. /Пэрлаймаа орчуулж/