• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-10 21:14:06    
Хятад улсын дарга Хү Жинь Тао Шведийн Вантай хамт Готебург эртний хөлөг онгоцыг дууриалган хийсэн онгоцны аялалаа дуусгасан ёслолд оролцлоо

CRI

    Шведэд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ний өдөр Шведийн Ван Карл Густаф арван зургадугаарын хамт эртний онгоцыг дууриалган бүтээсэн Готебург хөлөг онгоцны эх орондоо буцах өргөн их ёслолд оролцов.

    260 жилийн өмнө Готебург Шведийн худалдааны хөлөг онгоц Хятадын шаазан, цай, торго дурдан, үнэрт эд зэрэг бараа тээж бүтэн 30 сарын аялалаар эх нутаг Готебургынхаа ойрхон хүрээд хад мөргөж харамсалтайгаар живсэн билээ. Тэр үеэс Шведийн ард түмний сэтгэлд Готебург гүнзгий хоногшин үлдсэн юм. 2005 оны 10-р сард эртний Готебургийн янзаар хийж бүтээсэн дэлхийн хамгийн том модон хөлөг онгоц Готебург аялалаа эхэлж, тэнгис дээрх эртний торгон замаар Хятадад айлчилж, ирсэн газар бүртээ Хятадын ард түмний халуун зочлолыг хүлээсэн.

    Энэ өдөр Готебург боомтод хорин мянга гаруй хүн цугларч, Хятад Шведийн ард түмний найрамдлыг дүүрэн ачсан хөлөг онгоц Хятадаас эх орондоо буцан ирэхийг сэтгэл догдлон хүлээж байлаа. Готебург хөлөг онгоц ёслолын буу буудаж, угтах ёслолд оролцсон Хятад улсын дарга Хү Жинь Тао болон Шведийн ванд хүндэтгэл илэрхийлсэн байна.

    Дарга Хү Жиньтао болон Ван Карл Густаф хоёр орны төрийн далбаа барьсан хүмүүсийн өмнүүр өнгөрч зогсоолд зогссон Готебург онгоцон дээр аажимхан гарчээ. Далайчид өндөр багана дээр өнгө өнгийн туузыг намируулан угтлаа. Эртний ёслолоор хоёр төрийн тэргүүн урилгаар онгоцны модон хавтсан дээр нэрээ бичиж, модон залуурын дэргэд зураг авхуулжээ. Дараа нь зочин зочлогч нар онгоцны орой дээрхи тавцан дээр гарч тус тус үг хэллээ. Шведийн Ван хэлэхдээ,

    Готебург онгоц эх орондоо буцан ирсэн нь Шведи Хятадын урт удаан түүхт харилцааны бэлэг тэмдэг болж байгаа юм. Хятад улс Шведийн Ази тив дэх худалдааны хамгийн чухал түнш болж, хоёр орон хамтран ажиллах өргөн боломжтойг харуулсаар байна. Готебург онгоц нь Хятад Шведийн урт удаан сайн сайхан харилцаа болон хүн төрөлхтний бахархам ирээдүйн бэлэг тэмдэг болж байгаа юм гэжээ.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ,

    Өнгөрсөн жил Готебург онгоц тэнгисийн эртний торгон замаар Хятадад амжилттай айлчиллаа. Өнөө хятадын ард түмний найрамдал болон сайн сайхны ерөөлийг дүүрэн ачаад буцан ирсэн байна. Готебург онгоц бөмбөрцгийн хагас илүүг туулан хоёр орны ард түмний хооронд найрамдлын шинэ гүүр тавилаа гэжээ. \Баатар орчуулж, Урангоо хянав\