Хятадын юмны үнийн тухай тусгай мэргэжлийн анхны сургууль бол 1983 оны 9-р сарын 1-нитй өдөр хичээл эхэлсэн Бээжин хотын Юмны үнийн сургууль болно. Энэ сургуулийг Бээжин хотын Юмны үнийн хэрэг эрхэлсэн газар болон Дүнчэн дүүргийн ардын засгийн газар хамтран байгуулсан юм. Энэ сургуулийг байгуулсаны зорилго нь бүх Бээжин хотын юмны үнийн тухай шат бүрийн байгууллага болон худалдаа үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжид юмны үнийн тухай дунд зэргийн тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэж өгөх явдал болно.
Усанд шумвах барилгын анхны дунд зэргийн тусгай мэргэжлийн сургууль: Хятадын усанд шумвах барилгын анхны дунд зэргийн тусгай мэргэжлийн сургууль бол 1985 оны 10-р сарын 25-ны өдөр хичээл эхэлсэн Зам харилцааны яамны Гунжөүгийн Усанд шумвах сургууль болно. Энэ сургуулийн сурагчид хоёр жил системтэй бэлтэгдэж, усанд шумвагч болдог юм байна.
Шяний байгуулсан Араб хэлний анхны тусгай мэргэжлийн сургууль: Хятадын шяний байгуулсан Араб хэлний анхны тусгай мэргэжлийн сургууль 1985 оны 4-р сард Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районы Туншинь шяньд байгуулагдав. Ниншя болон Лалын орнуудын найрсаг хэлхээ холбоо өдөр ирэх тутам нэмэгдэхийн хирээр Араб хэлний ажилтан маш шаардагдах болсон байна. Хотончууд төвлөрч байгаа Туншинь шянь нь үндэстний цөөнхийн орон нутгийн нөхвөрөөс 100 мянган юань санхүүжүүлж, энэ сургуулийг байгуулсан юм байна. Энэ сургууль нь гурван жилийн дүрэмтэй бөгөөд төгссөний дараа ажил хуваарлахгүй, холбогдох салбарууд сонгож авдаг. Хотон үндэстний 30 залуу энэ сургуулийн анхны сурагч болсон байна.
Түжя үндэстний тариачдын охидын соёл, техникийн анхны сургууль: Хятадын Түжя үндэстний тариачдын охидын соёл, техникийн анхны сургууль 1985 оны 5-р сарын 5-ны өдөр Хүнань мужийн Шяншигийн Баожин шяний Шүйминь шянгийн Табү тосгонд хичээл эхэлж, Түжя үндэстний 69 охин анхны элсэлтээр суралцсан байна. Шяний Эмэгтэйчүүдийн холбоо, шяний Боловсролын газрийн төлөөлөгч хүрэлцэн ирж баяр хүргэсэн байлаа.
Хотын дарга нарын анхны аспирандын анги: Хятадын хотын дарга нарын анхны аспирандын анги 1983 оны 10-р сарын эхээр Бээжинд хичээл эхлэв. Энэ аспирантын ангид 26 муж, районы төв хот болон ихэнх том дунд хотын дарга юм уу, орлогч дарга нийт 60 хүн оролцсон байна. Аспирантын ангийг ХКН-ын Төв хорооны Зохион байгуулах хэлтэс, Хот хөдөөгийн байгуулалт, байгаль орчныг хамгаалах яам, Хятадын Шинжлэх ухааны нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. \М.Цэцэн бэлэтгэв\
|