Хятадын нэрт кино жүжигчин Ян Зайбао 1935 онд төржээ. Тэрээр гал залуу наснаасаа Хятадын олон сайхан киноны гол дүрийг амжилттай бүтээж, "Алтан тахиа", "Олон цэцэг", "Эрэгтэйн дүрийн шилдэг жүжигчин" зэрэг дээд шагналуудыг олонтоо хүртэж байсан нэрт кино жүжигчин юм. Тэрээр байлдааны баатар, шилийн сайн эр, том дарга нарын дүрд байнга тоглодог байсан боловч амьдралдаа даанч жирийн мөртөө даруухан хүн юм. Түүний амьдралыг голдуу юу тэтгэж байдгийг сонирхсонд тэрээр хэлэхдээ, Манай зарим жүжигчид хэд хэдэн асрагчаар асруулж суудаг, харин би бол жирийн хөгшин хүн, таван тарианы үр элдэв амуу идээд л сайхан амьдарч байна. Одоо бишгүй олон хүмүүсийн цусны даралт, цусны тослог зүйл, цусны чихэрлэг зүйл нь хэт их болж байна, би үүнийг идсэн уусантай нь холбоотой байж болзошгүй юм гэж ойлгож байна. Би хоолыг тэгэж их цадталаа иддэггүй, хэтэрхий цадсанаас болоод л энэ тэр өвчин эмгэг олж байж магадгүй юм, ингээд би зарим сайхан хоолыг нэмж идье гэж боддог боловч биеэ барьдаг юм гэжээ.
"Шингэн будаа хамгийн их шим тэжээлтэй" гэдэгт Ян Зайбао итгэдэг. Шингэн будаа ууж биеэ сувилах бол түүний хамгийн их нууц жор юм, шингэн будаа нь ам хэлэнд зөөлөн, ходоодонд амархан шингэдэг, хөгшин хүмүүсийн урт наслахад ч тустай юм. Ноён Ян Зайбао жилийн дөрвөн улирлын адил бус цагт зохицуулан адил бус шингэн будаа уудаг байна, тэрээр өвлийн улиралд бол ходоод бүлээсгэдэг ба бао жөү гэдэг шингэн будааг байнга ууж, хавар бол элэгний хорыг тайлдаг удвал цэцгийн хольцтой жюй хуа жөү гэдэг шингэн будааг байнга ууж, зуны цагт бол дотор халууныг хөөхөд тустай ногоон буурцгийн шингэн будааг байнга ууж, намар болохоор сэтгэл санааг тайвшруулдаг тураг сараанын үртэй шигэн будаа уудаг юм байна. Настай хүмүүсийн ходоод гэдэсний шингээх чадавхи насны эрхээр буурч байгаа тул шингэн будаандаа саахар хийхгүй бол сайн, хэрэв хэтэрхий их саахар хийх юм бол гэдэс хөөж хоолны шим тэжээлийг шингээн авахыг харшилдаг байна. Ян Зайбао зөгийн балаар саахарыг орлуулж шингэн будаандаа хийж уудаг юм байна.
Бишгүй олон ахмад урлагийн зүтгэлтнүүд кинонд тоглохоо больсон байхад, Ян Зайбао харин кино урлагийн үйлстээ өтлөө насаа зориулж, залуу үеийнхэнтэй адилаар омог төгөлдөр, оргилом халуун сэтгэлтэй баатрын дүрд тоглох дуртай байгаа юм, иймээс эдгээр дүрүүд нь түүнийг нэн залуу сэтгэхүйтэй, амьдралдаа нэн итгэл төгөлдөр, сэтгэл хангалуун болгодог байна. Энэ нь Ян Зайбао болон түүний тоглосон дүрийг ямагт нэг цогц болгож, өргөн олон түмэн түүнийг "Энэ бол даруй Ян Зайбаогийн хэв заншил өнгө аяс мөн" гэж үнэлдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\
|