• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-11 16:51:45    
ӨМӨЗО-ны хилийн худалдааны хөгжил

CRI

      БНХАУ-д өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлэхээс өмнө Өвөр Монгол нь ЗХУ болон Монгол улстай экспорт, импортын бараа солицооны хэлбэрээр худалдаа хийж, голдуу хонь, үхрийн мах гаргаж, гаднаас тээврийн хэрэгсэл, эмийн бүтээгдэхүүн авч байв. Хилийн худалдаа үндэсний цөөнхийн бүс нутагт онцгой чухал байр эзэлдэг ба гадаадад нээлттэй бодлого явуулж эхэлснээр урьд өмнөхөөс илүү ихээр хөгжиж байна. ӨМӨЗО-д 4221 km хилийн шугам дагуу эдийн засгийн маш идэвхтэй бүс байгуулж, хилийн худалдаагаа сэргээж, 1983 онд 1.1 сая.доллар болж өссөн нь 1996 он хүртэл нэмэгдэж, 500 сая ам.доллар болж 450 дахин өсчээ.

     Өнөөдөр Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1991 оны 6 дугаар сарын 24-ний хэлэлцээр, түүний хавсралтаар баталсан хилийн боомтуудын байршил, төрөл, ажиллах хугацаанд өөрчлөлт оруулсан, 1995 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн хэлэлцээрийн дагуу БНХАУ-тай хил залгаа 10 боомтоор /үүнээс 9 нь улирлын ажиллагаатай / талуудын гадаад худалдаа эрхлэх эрх бүхий байгууллагуудын хооронд бараа солилцоо, чөлөөт валютын зэрэг олон хэлбэрээр хилийн худалдааг явуулж байна. 1998 онд Хятад, Монголын худалдааны нийт хэмжээнд Өвөр Монгол болон Монгол улсын худалдаа 41 хувийг эзэлж байв. Монгол улс Өвөр Монголын хилийн худалдаа тасралтгүй өсөн нэмэгдэж сүүлийн хэдэн жилд 50-80 сая ам. Долларын түвшингээ барьсаар байна. 2000 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын нийт экспортын 67,3%, импортын 21,4% БНХАУ-д ногдож байна. Манай экспортын барааны 80 орчим хувь нь анхан шатны боловсруулалт хийгдээгүй түүхий эд байна. Үүнээс гадна манай улсаас гадаад орнуудад гаргадаг гол нэрийн 47 төрлийн барааны 24 төрөл нэрийн барааг зөвхөн Хятадад гаргадаг.импортын барааны ихэнхи хувь нь бэлэн бүтээгдхүүн байдаг. Манай улсын зах зээлд хилийн худалдаа онцгой байр эзэлж голлох нөлөөтэй байна.

      Хил худалдаа өргөжиж, ач холбогдолтой байгаа хэдий ч хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хооронд төлбөр тооцоогоо цаг хугацаандаа хийдаггүй, дутуу төлбөр хийдэг, бараа таваараа дутуу нийлүүлдэг, хууль бус худалдаа явуулдаг, Хятадын хилээр нэвтрэх манай иргэдийн тээврийн хэрэгслээс авах татвар хураамж өндөр, олон төрөл байгаа, зарим бараа чанарын баталгаагүй, зөрчилтэй нийлүүлэх явдал бүрэн арилаагүй, хуурамч гэгээ ашиглаж худалдаа хийдэг гэх мэтийн хүндрэлтэй асуудлууд гарч байна. Эдгээр нь гол төлөв жижиг пүүс, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хооронд гардаг асуудал мэт боловч хоёр орны гадаад худалдааны нэр хүндэд муугаар хөлөөлөх, харилцан итгэлцлэлийг сулруулах талтай. Иймээс манай талаас гадаад худалдааны үйл ажиллагааг журамлаж, цэгцлэх, ялангуяа хил худалдааг цэгцтэй хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, хилийн боомтуудыг тохижуулахад засгийн газар, орон нутгийн засаг захиргаа болоцоогоо бүрэн дайчилж, хил худалдаа явуулах нөхцлийг хангах шаардлагатай байна.