Хятад улсын дарга Хү Жиньтао 12-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд цахилгаан утас илгээж, Оросын үндэсний баярт баяр хүргэв.
Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч Путины удирдлага дор ОХУ нь улс орноо хүчирхэгжүүлэн ард иргдээ баяжуулах стратеги хэрэгжүүлж, эдийн засаг нийгмийн бүх ажил төрөл нь тал бүрээр хөгжиж, улс орны цогцолбор хүчин чадал нь ил тод дээшилж, улс орны дүр төрх нь өрчлөгдөн шнчлэгдэж байна. Олон улсын үйл хэрэгт улам чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Оросын ард түмний хүрсэн амжилтыг Хятадын ард түмэн бахархан биширч, үнэлэн сайшааж байна.
Энэ он бол Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншиллийн харилцаа тогтоосоны хоёрдахь арван жилийн гарааны жил юм. Оросын талтай хамтаар хоёр талын тохиролцсон чухал нийтлэг ойлголтууд болон "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" зэрэг чухал баримт бичгийг гүнзгий хэрэгжүүлж, "Хятадын жил" зэрэг зохиогдож байгаа чухал чухал арга хэмжээг үнэнхүү сайтар хийж, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншиллийн харилцааг цаашид бэхжүүлэн эрчимжүүлсэн үндэс дээр, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншиллийн харилцааг нэн сайн, нэн түргэн хөгжүүлж, хоёр ард түмэн болон дэлхийн ард түмний тусын төлөө хамтаар чармайхад Хятадын тал бэлэн байна гэж цахилгаан утсанд тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|