Хятадын олон газар салхины хүч, нарны энерги, газар доорох илчийн энерги зэрэг шинэ хэлбэрийн эрчим хүчийг нээн ашиглах техникийн судалгааг шалавдан хийж, нүүрс, нефть, байгаалийн хий зэрэг уламжилалт эрчим хүчинд түшиглэж байсан байдлыг өөрчлөхөөр чармайж байна. Хятадын умард нутгийн Хэбэй мужийн Баодин хот бол үүний нэгэн товчлол болно. Энд одоо яг нарны энергийн хотыг байгуулж байна.
Олонх хотуудын зам харилцаан тохионы гэрлүүд бүгд хувьсх гүйдлтэй цахилгаанаар гэрлийн эх үүсвэр болгодог. Гэвч Баодин хотод бол нарны энергийн батарейн хавтангаар гэрлийн эх үүсвэр болгож байна. Тэр нь нарны гэрлийн илчийн энергийг цахилгаан эрчим хүч болгож хувируулж, тохионы гэрлийн өдөр дутамын ажиллагаанд ашиглаж байгаа хэлнэ.
Нарны энергийн энэхүү шинэ хэлбэрийн тохионы гэрэл нь энергийг ашиглаж барахгүй бөгөөд байгал орчинд хор нөлөөгүй юм. Нарны эрчим хүчний тохионы гэрлийг Баодин хот ашиглаж эхэлснээр тухайн орон нутгийн оршин суугчидын анхаарлын төвд орсон байна.
Тухайн орон нутгийн зам харилцааны удирдалгын хариуцлагтай хүн Лиү Тао танилцуулж хэлэхдээ, одоо Баодин хот нэгэнт 22 замын уулзвар газар тохионы гэрлийг өөрчлөөд нарны эрчим хүчний тохионы гэрэл угсраад байна. Энэ нь уг хотын замын уулзвар газрын 20 хувийг эзэлж байна гэжээ.
Нарны эрчим хүчний тохионы гэрлийн сайн тал нь тэр нь цахилгаан хангах арга хэлбэрийг өөрчлөж, хэмнэх хэлбэрийн эрчим хүчийг ашигласан байна. 2-рт, утас хэрэглэхгүй дамжуулах систем хэрэглснээр, тохионы гэрэл байршуулах үед бидний утас залгах ажлыг дөхөмчилсэн байна. Энэ нь тохионы гэрлийн байгуулалтын үндсэн ажлыг дөхөмчиллөө гэсэн үг.
Зарим замын уулзвар газар нарны эрчим хүчний тохионы гэрэл угсарахаас гадна Баодин хот нь бас олонх замд замын гэрэлтүүлэгт бас нарны эрчим хүчийг хэрэглэсэн байна. Баодин хотын замын гэрлийн удирдалгын газрын ерөнхий инжнер Жао Вань цэн танилцуулж хэлэхдээ, нэг жилийн өмнөөс Баодин хот нарны эрчим хүчийг замын гэрэлтүүлэгт ашиглаж эхлэн одоо нэгэнт нарны эрчим хүчний 200 гаруй гэрлийн чийдэнг ашиглалтад оруулаад байна.
Манай энэ гудамжинд 250 ваттийн гэрлийн чийдэн ашиглаж байна. Чийдэн бүр нь өдөр бүр 3 киловатт цаг цахилгаан зарцуулахаар тооцоолвол ноднин бидний цахилгааны зардал 15 сая юань болсон юм. Эрчим хүч хэмнэх тоног төхөөрөмж ашиглах болон нарны эрчим хүчний чийдэн ашиглахыг дагалдан цахилгааны зардал ч багасах болно гэж тэрээр илэрхийлжээ.
Энэ онд тухай орон нутгийн холбогдох салбар хотын хоёр гол зам дээр нарны эрчим хүчний гэрлийн 50 чийдэн угсарч, нарны эрчим хүчийг замын гэрэлтүүлэгт нэн өргөнөөр ашиглахаар төлөвлөж байна.
Үүний зэрэгцээ Баодин хотын холбогдох салбар бас Мин Чан юань зэрэг оршин суугчидын хороолол, цэцэрлэгт хүрээлэнд нарны эрчим хүчний гэрлийн чийдэнг угсарсан байна. Мин Чан юаньд амьдарч байгаа Жан настан нарны эрчим хүчний гэрлийн чийдэнгийн амьдралд нь шинэ өөрчлөлт оруулсан талаар гүнээ сэтгэгдэлтэй байлаа.
Ийм чийдэн нь цахилгаан тасалдахад нөлөөлөгдөхгүй. Тэнгэр харанхуй болсоор даруй асчихана. Замын хуучин гэрлүүд гулсамтгай цэнэгтэй байдаг, нарны эрчим хүчний гэрлийн чийдэн ийм асуудал оршихгүй, үзэхэд ч сайхан байж, эрчим хүчийг их хэмэнэж байна гэж тэрээр хэллээ.
Баодин хот нарны эрчим хүчийг өргөнөөр ашиглаж, нарны эрчим хүчний хот байгуулж байна. энэ нь тухайн орон нутгийн нарны гэрэлтүүлгийн нөхцөлтэй салаж болошгүй холбоотой юм. Баодин хотын нарны эрчим хүчний аж үйлдвэр нь Хятад улсд тэргүүлэх байр суурьтай байсаар ирсэн юм. Өнгөрөгч зууны 90-ээд оны сүүлчээс Хятад улс нарны энергийн батарейг үйлдвэрлэх хамгийн том бааз болох Тянь Вий Ин ли шинэ эрчим хүчний компанийг Баодин хотын дээд техникийн районд байгуулсан юм.
Уг компаний хариуцлагтай хүн ноён Шэн Юүн танилцуулж хэлэхдээ,
Хойшид бид Баодин хотын нарны эрчим хүчний хот байгуулах төлөвлөгөөний дагуу хэрэглэхэд дөхөм бөгөөд үзэхэд гоё хээнцэр барилга, бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах болно гэжээ.
Одоо Баодин хотын нарны эрчим хүч хэрэглэх өөрчлөлтийн ажил нь хэсэг хугацааны туршилтыг өнгөрөөгөөд уридчилан төсөөлсөн амжилтад хүрсэн байна. нарны эрчим хүчний замын гэрэл болон тохионы гэрэл нь нэг өдрийн нарны энергийг хураан авч 6-7 өдөр ажиллаж болох чадавхтай болсон байна. энэхүү амжилттай тургилгыг үндэслэн ирээдүйн хэдэн жилд нарны эрчим хүчний гэрэлтүүлэг, халуун усны хангалга, дулаалага зэрэг системд ерөнхийлэн ашиглж, нарны эрчим хүчний хотыг байгуулах болно гэж Баодин хотын хөгжил, өөрчлөн байгуулалтын хорооны орлогч дарга Цао Жидүн илэрхийлсэн байна.
|