Хятадын баруун хойт нутгийн Ганьсү муж тун саяхан "2007 оны хөдөө тосгоны заавал сургах боловсролын үе шатны сургуулийн багшийн онцгой байрийн төлөвлөгөө"-нд урьж ажиллуулахаар төлөвлөж байгаа оюутнуудын нэрсийн жагсаалтыг нийдлэв, их сургуулийн үндэсэн ангийн болон тусгай мэргэжлийн ангийн энэ жил төгсөх 1395 оюутан энэ жагсаалтад шалгарсан бөгөөд түүний дотор үндэсэн ангийн 834 оюутан, тусгай мэргэжлийн ангийн 561 оюутан байгаа юм байна.
Ганьсү мужийн Боловсролын танхимын холбогдох хариуцлагтай хүний танилцуулснаас үзвэл, энэ жил энэ онцгой байранд үндэсэн ангийн болон тусгай мэргэжлийн ангийн нийт 6860-аад оюутан нэр бүртгүүлэн, 5-р сард шалгалт өгөөд 1395 оюутан тэнцэж шалгарсан юм байна. Албан ёсоор элсүүсэний дараа тэд нар энэ оны 9-р сард Ганьсү мужийн 35 ядуу шянь хотын дунд бага сургуульд багшилах болно.
Эдгээр шалгалтад тэнцсэн төгсөх ангийн оюутнуудыг Ганьсү муж 8-р сард төвлөрүүлэн ажлын байранд гархаас өмнөх бэлтгэл дамжаанд хамруулж, дараа нь холбогдох шянь хот нь мөн авч ажиллуулах оюутнуудаа ажлын байранд гарахаас өмнөх 7 хонгийн бэлтгэлд хамруулах болно. Ажлын байранд гарахаас өмнөх бэлтгэлд тэнцсэн төгсөх ангийн оюутнуудад холбогдох хот район нь багшлах эрхийн бичиг олгоно. Улсын холбогдох тогтоолын дагуу эрүүл мэндийн шинжилгээнд тэнцээгүй оюутнуудын багшлах эрхийг хасах юм байна.
Энэ онцгой ажлын байрийн багш нарыг илээр урьж ажллуулан, гэрээгээр удирдах юм байна. Онцгой ажлын байрийн төлөвлөгөөнд хэрэглэх хөрөнгө мөнгийг төвлөрсөн төсөв болон орон нутгийн санхүү хамтаар дааж, төвлөрсөн төсвөөс голдуу даах юм байна. Уригдан ажиллаж байгаа хугацаанд төвлөрсөн төсвөөс хүн тутамд жил болгон 15 мянган юаний баримжаагаар цалин олгоно. Уригдан ажиллах хугацаа нь гурван жил, хугацаа нь дууссаны дараа ажлаа өөрөө сонгохыг зөвшөөрөх бөгөөд тухайн орон нутагт үргэлжлэн багшлах дуртай бол түүнд ажлын байр хангаж, цалин хөлсийг нь орон нутгийн санхүүд хамруулж, орон нутгийн бусад багш нартай нэгэн адил харгалзлал үзүүлэх болно.
"Онцгой ажлын байрийн төлөвлөгөө"-г Хятадын Боловсролын яам, Сангийн яам, Боловсон хүчний яам 2006 оноос хамтаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд их дээд сургууль төгсөх оюутнуудыг хөдөө тосгонд очуулж багшлуулах зорилготой юм. Хөдөө тосгоны багш дутаж байгаа болон бүтэц нь зүй зохисгүй байгаа зэрэг асуудлыг зохицуулахын төлөө Ганьсү муж 2006 оноос эхлэн энэ төлөвлөгөөг таван жил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Ганьсү мужийн их дээд сургууль болон дунд зэргийн тусгай мэргэжлийн сургуулиас энэ жил нийт 80 мянга гаруй оюутан сурагч төгсөх бөгөөд энэ бол тус мужийн түүхэн дээр хамгийн олон оюутан сурагч төгсөх жил юм байна. "Хөдөө тосгоны багшийн онцгой ажлын байрийн төлөвлөгөө" хэрэгжүүлэхээс гадна, Ганьсү муж нь мөн "Оюутнуудын сайн дураасаа баруун нутагт үйлчлэх төлөвлөгөө", "Их дээд сургууль төгссөн оюутнуудыг хөдөө тосгонд очуулж, сургууль, хөдөө аж ахуй, эмнэлэг зэрэг салбарт хоёроос гурван жил ажиллуулах", "төгсөх ангийн оюутнуудыг хөдөө тосгон, оршин суугчдын хороололд ажиллуулах" зэрэг үндэсэн шатанд ажлаар хангах бодлого хэрэгжүүлж, засгийн газраас 6000 гаруй ажлын байр хангаж, төгсөх ангийн нэн олон оюутныг үндэсэн шатанд ажиллуулхаар төлөвлөж байгаа юм байна.
|