Хятадын умарт нутгийн Хэбэй мужийн Бөхай тэнгисийн районд 1тэрбум 20 сая тоннын нөөцтэй нефтийн орд-Жидүн наньбү нэфтийн ордыг илрүүллээ гэж Хятадын нефть байгалийн хийн нэгтгэлийн компани саяхан мэдээлжээ.
Бөхай тэнгис нь Хятадын нефть байгалийн хийн нөөцөөр хамгийн баялаг газрын нэг юм. Шинэ илрүүлсэн нефть байгалийн хийн орд нь их нөөцтэй, тосной давхрага зузаан, чанар сайн нефтийн орд болно. Энэ нь Хятад улс 30 гаруй жилйин туршид илрүүлсэн хамгийн их нөөцтэй нефтийн орд болно. Хятадын нефтийн нэгтгэлийн Жидүн нефтийн ордны дэд ерөнхий геологич хатагтай Дүн Юешя хэлэхдээ: нефть илрүүлсэн мэдээг сонсоод бид маш их баярласан гэжээ.
Нань бао нефтийн ордын харъяа Жиндүн нефтийн ордны кампани нь 1988 онд байгуулагдсан. Бөхай тэнгисийн ойролцоохь нефтийн 7 ордны дотор хамгийн бага талбайтай, хамгийн бага гаргалттай орд болно. Наньбао таньд 1993 оноос хайгуулын ажил хийсэн. Гадаадын нефтийн хоёр компанитай хамтарч долоо найман жил ажиллаад, амжилт олоогүй.
Сүүлээр нь Жидүнгийн нефтийн ордныхон нь шинэ техник хэрэглээд хөрсөн доорхи бүтцийн талаар оновчтой материал авсан байна. Хятадын нефтийн нэгтгэлийн жидүнгийн нефтийн ордны ерөнхий захирал Чжөү Хаймин хэлэхдээ: баттай итгэл нь бидний шинэ нефтийн орд олох хүчин зүйлийн нэг болно. Бидний хайлт хийж байгаа рйаонд их хэмжээний нефть байх ёстой гэдэгт итгэж байсан. Бид 4 жилийн хугацаа хэргэлж, хамгийн эцэст 1 тэрбум тоннын нөөцтэй нефтийн ордыг илрүүллээ гэжээ.
Шинэ нефтийн ордыг илрүүлсэн нь үндэсний нефть байгалийн хийн аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой юм гэж Хятадын шинжлэх ухааны хүрээлэнгийн академич, Хятадын нефтийн кампанийн орлогч захирал Жя Чэнзао хэлсэн байна.
Өнөө Хятад улс дэлхийд нефть хэргэлдэг хэмжээгээр Америкийн дараа хоёрдугаарт, нефть импортолдог хэмжээгээр Америк Японы дараа гуравдугаарт орж байна. 2006 онд Хятад улс 160 сая тоннь түүхий нефть импортолсон байна. Энэ нь түүхий нефть зарцуулсан хэмжээний тал хувийг эзэлж байгаа юм байна.
Наньбао нефтийн ордыг илрүүлсэн нь Хятадын эрчим хүч дутагдаж байгаа байдлыг ихээхэн хэмжээнд өөрчилж, Хятадын эрчим хүч хэмнэх зарцуулалтыг багасгах талын дарамтыг ч хөнгөрүүлэх болно гэж хүмүүс үзэж байна.
|