2007 оны 4-р сарын эхнээс 6-р сарын сүүлч хүртэл Хятадын 14 хотод Францын дуу хөгжим, яруу найраг, кино, гэрэл зургийн уран бүтээлийн үзэсгэлэнг 100 шахам удаа ажиллуулах нь Хятадын өргөн ард олны анхаарал хандуулсан сэдэв болж байна. Францын соёлд сонирхолтой хятад хүмүүс 2007 оны хавар зун Францын соёлын гайхамшгыг хоёрдох удаагаа сонирхож байна.
Та одоо Францын Лёны цохивор хөгжмийн чуулга болон Хятадын эртний ятга, пипа-ын хөгжимчин хатагтай Пан Э-чиний хамтран хөгжимдсэн " оч" гэсэн хөгжим сонсож байна.
" Оч" гэсэн энэ хөгжмийг бол Хятадын уламжлалт сүмийн хурлын үеэр хөгжимдэж байдаг юм. Хоёр орны хөгжмийн уран бүтээлчид Хятадын уламжлалт хөгжмийн зэмсэгийг өрнөдийн хөгжимд шингээж, маш сайн амжилт олсон байна. Улаан өнгийн хятад чамч өмссөн Хятадын хөгжимчин болон хар өнгийн чамч өмссөн франц хөгжимчин Бээжингийн Жүн шан хөгжмийн танхимд хамтаар хөгжимдэн, гурав удаа ёслон тайзнаас буух гэсэн ч халуун алга ташилтад дахин нэг удаа тоглож, үзэгчдээ баясгасан байлаа. Бээжингийн үзэгчид тэдний энэхүү цоо шинэ хэлбэрийн тоглолтыг сонирхоод маш сэтгэл догдлож хэлэхдээ:
Маш шинэ сэвүүн санагдаж байна, бас маш гоё хамтран ажиллаж байна. Хятадын уламжлалт соёлын үнэр амттай мөртөө нэлээд орчин үеийн хүчин зүйлийг агуулсан болохоор бидэнд авч хэлбэл анх л ийм гоё хөгжим сонсож байна.
Миний бодохоор маш их уран сэтгэмжтэй болжээ, хөгжмийн зэмсэг хавсаргасан болон хөгжим зохиосон талаар авч хэлсэн ч, Хятадын уламжлалт эртний сонгодог хөгжмийг цохивор хөгжимтэй уялдуулсан нь бидэнд маш сонин сэвүүн санагдаж байна.
Хятадын үзэгчдэд авч хэлбэл, Францын сонгодог хөгжим болон орчин үеийн хөгжим нь төдий л ойлгогдошгүй зүйл биш болсон. 2004 онд Хятад Франц хоёр орон харилцан соёлын жилийн үйл ажиллагаа зохиосоноос хойш, Францын хөгжмийг Хятадын нутагт олон удаа тоглож, Дэбиоси зэрэг хөгжимчний уран бүтээл нь Хятадын том том хотод маш олон хүний сонирхлыг татсан юм. Францын соёл ч тоглолтын захад хамгаас их сайшаал хүлээсэн агуулгын нэг болж байна. Энэ оны 5-р сард Бээжинд зохиосон " Бээжинд золгоёъ" урлагын наадамд Францын цохивор хөгжим, Дэбиосын дөрвөл хөгжим, жаз хөгжим, зургийн үзэсгэлэн, драм зэрэг нь бүр чухал агуулга болж, арван хэд удаа тоглосон байна. " Бээжинд золгоёо" бол Бээжинд ажиллуулсан хамгийн том ерөнхийлсөн урлагийн наадам болох юм. Тэр нь олон улсын чанартай, олон ургалцат соёлыг нэг цогц болгосон онцлогтой мөртөө одоод хүрч иртэл долоо удаа эрхэлж, 3 сая үзэгчид түүнийг сонирхсон юм.
Францын Лёны цохивор хөгжмийн анги жил болгоны хавар зун хоёр удаа Бээжинд ирж тоглож байгаа бөгөөд тоглолт болгонд нь хүмүүс тоглолтын танхимд пиг дүүрч байна. Тус хөгжмийн чуулганы урлагийн ерөнхий хянагч ноён Герард Лекоент манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, 2005 оноос Хятадын хөгжимчидтэй хамтран ажилласанаас нааш удаа бүрийн өнгрөөлт надад хачин сайхан сонирхолтой санагдаж, нэн олон уран сэтгэмжтэй болгож байна гэж хэлсэн байна. Хятадын үзэгчдийн Европын хөгжмийг сонирхон ойлгож байгаа хэмжээ нь түүний санаанаас гадуур байсан юм байна. Энэ тухай тэрээр хэлэхдээ,
Хятад улсад, бид Шанхай буюу Бээжингийн хөгжмийн дээд сургуульд хүрхэд, бүх оюутад Музартын хөгжим, Дибиошийн хөгжмийн тухай маш сайн мэдэж байдаг. Та нар Европын хөгжмийг ойлгож байдагын зэрэгцээ танай Хятадын хөгжим ч маш баялаг байдаг юм. Харамсалтай нь бид хэдийгээр танаы хөгжмийг маш сонирхох боловч, яаж хөгжимдэхийг мэдэхгүй, надад авч хэлбэл хөгжмийн хэлбэр нь маш адилгүй.
Бээжингийн Жүн шан хөгжмийн танхимийн орлогч захирал хатагтай Жү Жин 2004 оноос Францын хөгжмийн салбартай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд жил болгоны зун " хөгжмийн хаалгыг онгойлгоё" цоврол үйл ажиллагаанд Францын хөгжмийг гол тоглуулж ирсэн юм. Энэ онд Жүн шан хөгжмийн танхим " Бээжинд золгоё" үйл ажиллагааг хариуцан эрхлэхдээ, мөн Францын хөгжмийн хэсгийг гол агуулгаа болгон хэд хэдэн удаа тоглуулахаар байна. Ийм үйл ажиллагаа нь Хятадын үзэгчдэд Францын хөгжмийг ойлгуулах талаар тус дөхөм үзүүлэх юм гэж тэрээр үзсэн байна. Тэр хэлэхдээ,
Бидэнд авч хэлбэл маш сайн аз тохиол болох юм. Энэ үйл ажиллагаанд оролцох нь ч маш яруу алдартай явдал юм. Францад үнэхээр маш олон шилдэг хөгжимчидтэй, тэдний тухай Хятадын үзэгчид төдий сайн ойлгохгүй байсан юм.
Хятад Франц хоёр орны хөгжмийн салбрынхны хамтын ажиллагаатай зэрэгцүүлбэл, орчуулгын салбарынхан өнгөрсөн зуунаас даруй маш гүн харилцаатай байж ирсэн юм. Хоноре Де Балзакын " Фатер Гориот", Виктор Хүгогын "Парисын дарь эхийн сүм" зэрэг уран зохиолыг Хятадын дунд бага сургуулийн хичээлийн бичгээс олж унших юм. Чех нутагтай зохиолч Имлан Күнделагын уран зохиол нь дээр зууны наяад онд Хятадад орж ирсэнээс хойш, зохиол болгон нь бүр борлуулга сайтай ном болсон юм.
Бээжин дэх Францн соёлын төв болон дорнод нутгийн Сүжөү хотын эртний сонгодог цэцэрлэгт хүрээлэнд зохиогдож байдаг " яруу найрагчын хавар" гэсэн уран зохиолын уран уншилга болон яруу найргын симпозиум нь Хятад Францын яруу найрагч, уран зохиолч, орчуулагч нарт солилцооны аз тохиол олгож байдаг.
Францын яруу найрагч ноён Жеан-Клаод Пинсон өнгөрөгч зууны далаад оноос Хятад улсад анхаарлаа хандуулж ирсэн болохоор Хятадын яруу найрагын одоох байдал хийгээд түүхийг ойлгодог бөгөөд Хятадын 8-р зууны үеийн яруу найрагч Бай Жюй-ийд маш сонирхолтой хүн юм.
Кино урлагийн чадвартныг тусгайлан бэлтгэж байдаг Бээжингийн Киноны Дээд Сургуульд ажиллуулсан " аялал жуулчлал" гэсэн гэрэл зургийн үзэсгэлэн нь Хятадын залуу оюутадын сонирхлыг маш их татсан байлаа. Ийм үйл ажиллагаа нь адил бус орны хүн ардын ойлголцлыг гүнзгийрүүлсэн байна гэж үзэсгэлэн сонирхсон оюутад хэлж байлаа.
Энэ үзэсгэлэн маш сайн, энэ үйл ажиллагаа нь яг л Хятадын оюутад Францад хүрч, Францын оюутад Хятад оронд ирсэн шиг санагдуулж байна. Манай хоорондох ойлголцлыг ийм ажиллаганууд нэн илүү нэмэгдүүлэх юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|