• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Friday    Jul 4th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-13 17:41:43    
Эрээн хотын төмөр замын олон улсын галт тэргэний дугуй солих талбайн Хятад Монголын нэгдсэн зорчигч тээврийн галт тэргэний дугуй солих бэлтгэл ажил дуусчээ

CRI

      2007 оны 6-р сарын 5-ны өдрөөс 2008 оны 5-р сарын 27-ны өдрийг хүртлэл, Бээжин—Улаанбаатар чиглэлийн К23/24-р олон улсын зорчигч тээврийн галт тэрэг аялуулах ажлыг Хятадын Төмөр Замын Компани хариуцан гүйцэтгэх болно. Өнөөгийн байдлаар, дугуй солих ажлыг хариуцан хийж бий Эрээн хотын төмөр замынхан олон улсын галт тэргэний дугуй солих талбайн бэлтгэл ажлуудаа үндсэнд нь дуусгаад байна.

     2007 оны 6-р сарын 5-наас эхлэн, Хятад Монголын нэгдсэн зорчигч тээврийн К23/24-р галт тэргэний аялалыг Хятадын Төмөр Замын Компани хариуцан гүйцэтгэнэ. Монгол улсын хариуцан гүйтгэж байгаа Хятад Монголын нэгдсэн зорчигч тээврийн К24-р галт тэрэг 6-р сарын 3-ны өдөр Улаанбаатартаа буцсаныхаа дараа аялалаа зогсоож, Хятадын Төмөр Замын Компанийн хариуцсан зорчигч тээврийн К23-р анхны галт тэрэг 6-р сарын 5-ны өдөр Бээжингээс аялж эхэлсэн байна.

      Үүнээс гадна, Хятад Монгол хоёр орны төмөр замын салбарынхан 2007 оны 6-р сарын 9-нээс 10-р сарын 27-ны өдрийг хүртэл, Монгол улсын Төмөр Замын Компанийн хариуцсан Улаанбаатар—Бээжин чиглэлийн олон улсын галт тэрэг 5 сар шахам аялах болно. Ингэснээр Эрээн дэх дугуй солих ажил нь 7 хоног тутамд 2-оор нэмэгдэж, шөнийн ээлжинд ажиллах нь ч 7 хоног тутамд 4—6 удаагаар нэмэгдэх юм байна. Өнөөгийн байдлаар, Эрээний төмөр замын олон улсын галт тэргэний дугуй солих талбайн дугуй солигчид К24-р нэмэлт галт тэрэг ажиллуулах бэлтгэл ажлаа бүхнийг нь дуусгаад байна. \О.Дарамбазар орчуулав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040