Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж буйгаар, явган явах нь хамгийн аюулгүй, хамгийн сайн хөдөлгөөн бөгөөд тураах арга хэлбэр юм байна. Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн сургалтын тэргүүн мэргэжилтэн профессор Хү Да и хэлэхдээ, хурдан алхах бол хамгийн амархан, хамгийн ажил хэрэгч биеийн хөдөлгөөн юм гэжээ. Эрүүл мэндийн сургалтын нэрт мэргэжилтэн профессор Хун Жао гүан хэлэхдээ, хамгийн сайн биеийн тамирын хөдөлгөөн бол явган явах болно. Судалгааны шинээр илрүүлж мэдсэнээр, байнга явган явах нь оюуны чадавхи муудах болон дүйнгэ болохоос үнэнхүү сэргийлж чаддаг бөгөөд их тархи хурц сэргэг байхад ч тун ашигтай юм. Өдөр бүр адаглаж 2 цаг алхаж явхад настай хүмүүсийн дүйнгэ өвчинд нэрвэгдэж болзошгүй байдлыг 6-8 жил хойшлуулж, зүрх эрүүл хэвээрээ байхад ч тун ашигтай юм байна.
1. Зүрх тархины эрүүл мэндэд тустай
Америкийн судлаачид тэтгэвэртээ гарсан 225 эрэгтэйчүүдэд 8 жилийн урт хугацаатайгаар судалгаа шинжилгээ хийсний дүнд, өдөр бүр 1/4 миль дутуу алхдаг настайчуудыг өдөр бүр 2 миль илүү алхдаг настайчуудтай зэрэгцүүлж үзэхэд, дүйнгэ өвчинд нэрвэгдэх аюул түгшүүр нь 80%-иар нэмэгдсэн байна. Өдөр бүр 2 миль илүү алхдаг настайчуудыг үүнээс нэн илүү алхдаг настайчуудтай зэрэгцүүлэхэд, дүйнгэ өвчинд нэрвэгдэх аюул түгшүүр нь арай илүү байна. Үүнээс гадна, 16466 эмэгтэйчүүдэд судалгаа хийсэн дүнгээс үзвэл, долоон хоног бүр 2-11 цаг алхдаг эмэгтэйчүүдийн хичээл сурлага, цээжлэх чадавхи зэрэг их тархины ажиллагаа нь бага хөдөлгөөн хийдэг эмэгтэйчүүдээс илүү сайн байв. Өөр судалгаанд харуулж буйгаар, биеийн тамирын хөдөлгөөн хийхгүй байх нь их тархины цардуулын уургийг бууруулж, энэхүү нялцгай уураг их тархинд орвол настайчуудын дүйнгэ өвчинд амархан нэрвэгдүүлдэг юм байна.
2. Уушигны чадавхийг нэмэгдүүлдэг
Явган явахыг урт хугацаагаар хатуу баримтлах нь уушигны чадавхийг нэмэгдүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, артерийн судас хатуурахаас сэргийлэх, гормоны шүүрлийг багасгах, цусны даралтыг бууруулах, цусны чихэрлэг зүйлийг хяналтдаа байлгах зэрэг олон сайн талтай юм байна.
3. Бие галбирыг хэвийн байдалд нь байлгаж чаддаг
Явган явах нь шингээлтийн шүүрэлд дөхөм үзүүлж, хоол боловсруулах системийг сайжруулж, бодисийн солилцооны системийн хэвийн ажиллагаанд тус дөхөм үзүүлж, хүний бие галбирыг хэвийн байдалд нь байлгаж чаддаг байна.
4. Сэтгэлийн дарамт бухимдлыг тайлдаг
Байнга явган явж байх нь бүх биеийн мэдрэлийн системийг нэн уян хатан болгож, сэтгэлийн дарамтыг бууруулан, бухимдлыг тайлахад тус дөхөм үзүүлж, их тархины сэтгэхүй ажиллагааг идэвхжүүлж, ажлын үр ашгийг дээшлүүлдэг байна.
5. Хүзүү сээрний өвчнөөс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг
Явган явахдаа тэргүүнээ өргөн, цээжээ тэнийлгэн, дал мөрөө хөдөлгөн алхлах нь урт хугацаагаар ширээ элэгдэн суусан байдлыг зохицуулж, хүзүү сээрний өвчнөөс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
6. Унтахад сайн нөлөө үзүүлдэг
Өдөр болгон явган явдаг хүн шөнөдөө нам сайхан унтдаг, унтахаасаа өмнө зохих хугацаагаар явган алхаж байгаад унтвал шөнийн нойронд сайн нөлөө үзүүлдэг.
7. Яс зөөлрөхөөс сэргийлдэг
Байнга явган явах нь кальцийн хуримтлалыг нэмэгдүүлж, кальци алдагдахыг бууруулж, ясыг бөхжүүлж, яс зөөлрөхөөс сэргийлэх үйлдэл үзүүлдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\
|